Jun 18, 2013


Б.Явуухулан
Мөнгөн хазаарын чимээ

Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ.
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.

Д.Нямаа
Шөнийн талд адуу янцгаана

Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна.
Алс замын алжаал тайлж
Аяны хүн талдаа хононо.
Гүн харанхуйд тэнгэрийн заадас
Гүүн зэл шиг сунайн цайрна.
Амгалан талын аяс хөндөж
Алдуурсан унага шиг од харвана.
 Оддын дундаас ижлээ үзсэн шиг
Шөнийн талд адуу янцгаана.


Жич: Өөрийнхөөрөө хасчихлаа. 

1 comment:

Судараа Э. said...

Би арван жилд энэ хоёр шүлгийг цээжилж байсы шд, та ингээд хасаад өгцөн бол амар бж дэ хахаха гхдээ бас тм ч урт шүлгүүд биш тэ, би буруу санаад бну?