Sep 15, 2014

Ном сурагласан хүмүүсийн анхааралд



Та бүхний хүсэлтэд нэг мөсөн хариу өгөхөөр бичиж байна. 
Японы шилдэг зохиолуудын "Үхлийн тууриуд" ном номын дэлгүүрүүдээр зарагдаад дууссан. МИР гэдэг номын дэлгүүрийн сүлжээний салбарт л хоёр ширхэг байгаа гэж мэдэгдсэн. Харин аль салбарт нь байгааг би мэдэхгүй байна. Өөр хаана ч байхгүй. Дахиж хэвлэхгүй гэсэн бодолтой байгаа. 
"Харь гаригийн өгүүллэгүүд" бол номын дэлгүүрүүдэд 15 орчим ширхэг байгаа. Бас зарагдаад дуусаж байна. Интерном, Мажестик хоёрт байгаа. Гэхдээ хаана нь тавьчихсан учраас та бүхэн олж харахгүй байгааг би мэдэхгүй юм. Худалдагчаас нь сайн асуувал хэлж өгөх болов уу гэж найдаж байна. Мөн Р.Стивенсоны "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг" ном ч гэсэн энэ дэлгүүрүүдэд байгаа. Шинэ ном учраас хаа сайгүй байгаа гэж бодох юм. Мөн Алтан түлхүүр МИР номын дэлгүүрүүдийн салбарууд, Аз хур гэсэн номын дэлгүүрүүдэд байгаа. Товчхондоо сайн номын дэлгүүрт ороод сайн хайгаач гэж хэлмээр байна. 
Миний "Хуучин хүүхэлдэйнүүд" ном ч ялгаагүй номын дэлгүүрүүдэд хангалттай байгаа. 
Гадаадаас ном сураглаж байгаа хүмүүст хандаж уучлал хүсье. Одоогоор би үнэхээр та бүхэнд номуудаа яаж хүргэх аргаа олохгүй байна. Монголд, тэр тусмаа Улаанбааатарт байгаа ах дүү хамаатан садангууддаа захиж худалдан авхуулаад дамжуулан авч болох болов уу гэж найдаж байна.
Эцэст нь миний даруухан бүтээлүүдийг ихэд сонирхон уншиж байгаа уншигчид та бүхэнд баярлалаа гэж л хэлье дээ.