Mar 21, 2016

Хагас жилийн өмнө эмхэтгэж орчуулж бэлэн болгосон ном маань санаатай санамсаргүй олон шалтаг шалтгаанаас болж саатаж удсаар өнөөдөр л нэг юм хэвлэгдэн гарч байх шиг байна. Эдогава Рампогийн бүрэн түүврийг монгол хэлээр хэвлүүлчих хүсэл маань бол өнө эртнийх байлаа. Юутай болов японы цуут адал зохиолчийн том жижиг 12 зохиол багтсан "Хүн сандал" түүвэр хэвлэгдлээ. Юуны түрүүнд энэхүү номыг хэвлэхэд мөнгө санхүү, сэтгэл санаа, итгэл зүтгэлийн нэн бодит тусламжууд үзүүлсэн Зулаа, Нямаа, Эрка, Тэнгэр нартаа гүнээ баярлаж талархаж байгаагаа хэлье. Та бүхний тус дэмээр бүтсэн энэ номыг олон хүн уншин таашаах болно гэдэгт эргэлзэх хэрэггүй болов уу. Та бүхэндээ баярласнаа дахин илэрхийлж аз жаргал хүсье.
Ном маань тун удахгүй номын дэлгүүрүүдээр зарагдаж эхлэнэ.