Apr 8, 2013

Яах вэ?

Би ч ном хэвлүүлж хашрахгүй хүн бололтой. Өөрийнхөө мөнгөөр хэвлүүлээд л "шатаад" байх нь тэр. Түрүүчийн хэвлүүлсэн номуудын борлуулалт тааруухан. Элдэв сурталчилгаа хийж чадахгүй байгаа учир зарагдах нь тааруухан. Гурван зуун хувь хэвлэгдсэн "Харь гаригийн өгүүлэгүүд" гэдэг уран сэтгэмжит өгүүлэгийн түүвэр хоёр жилийн дотор 175 ширхэг зарагдсан нь дэндүү... Үнэндээ энэ ном өөрийн өртгөө ч нөхөөгүй байна. Ядаж өөрийн өртгөө нөхөөсэй гэж залбирах юм. Тэгсэн хирнээ хашрахгүй дахиад ном гаргах гээд бэлдээд сууж байдаг над шиг тэнэг байвал сэтгэгдлээ үлдээгээрэй. Мань урам ороод энэ номыг хэвлүүлчихэж юун магад.  Триллер өгүүллэгийн орчуулгын түүвэр ирэх 9-р сард хэвлэгдэж магадгүй. "Танд чин үнэнч алуурчин" гэсэн урьдчилсан нэртэй энэ түүврийг хэвлүүлэх эсэхийг олон түмнээс асуухгүй бол болохгүй байна. Энэ түүвэрт орох зохиолууд

Эдогава Рампо
- Зурагтай аянчин
- Нурам
Роберт Блох
- Танд чин үнэнч алуурчин
- Нуурын эрэгт
- Тавилан
Жером Барри
- Цуглуулагч
Дональд Уэст
- Зөвхөн надтай хамт
Артур Уильяамс
-Алуурчин
Ричард Матесон
- Товчлуур
Стивен Кинг
- Буг
Роальд Даль
-Мөрий

Ийн асууж байгаа шалтгаан нь борлуулалт юм. Хэрэв дэмжиж байвал сэтгэгдлээ үлдээж бодсоноо хэлнэ үү. Бас өөр ямар өгүүллэгүүд нэмж болох эсэх талаархи санал, мөн энд орсон зохиолуудаас таалагдахгүйгээ хасуулах санал ч байж болох юм. Гол нь уншигчдын саналаар ном хэвлээд үзвэл яах бол? Ном уншихад ямар сайхан байдгыг ном уншдаг хүн л сайн мэднэ. Харин хэвлүүлэхэд ямар яршигтай, гайтай байдгыг хэвлүүлдэг хүн л мэдэх ажгуу, Монголд.

14 comments:

Сэгсгэр said...

-Яах вэ?
-Хэвлүүл!

Б.Батзаяа said...

Надад таны гурван ном байгаа.
Гурвууланг нь худалдаж авсан.
Тиймээс над мэтийн үнэнч худалдан авагчид байсаар байгааг харгалзан үзэж хэвлүүлж буян бол.

Сүрэн said...

"Надо, Федя, надо!"

Ц.Д said...

Хэвлүүлээсэй. Гарцаагүй худалдаж авах хүмүүсийн нэг нь би :)

Бас, хүнд ном бэлэглэх болвол ерөөсөө таны номуудыг л авч өгч байя хэхэ

dashka said...

Энэ хүмүүсийн сайхан сэтгэлийг бодоо нэг юм хэлмээр байхын. Тэгсэн чинь хэлэх үг олддоггүй ээ

Я.Баяраа said...

Дүү нь өөрөө нэг хувийг авна. Бас таван хүнд шахаж өгье. Чадах нь л энэ байна.

Tegshzaya said...

Триллер өгүүллэгүүдийг таны орчуулгаар монгол хэлээр уншина гэж бодохоор сайхан байна. Заримдаа монгол хэлээр адал сонин юм уншмаар санагдах юм. Хэвлүүлбэл би авна, бас хүмүүст авч бэлэглэнэ ээ.

melkadies said...

https://www.facebook.com/groups/mongolianbooklovers/

https://www.facebook.com/groups/shireeniinom/

ene 2 groupeer zar surtalchilgaagaa yavuulchij bolno shuu dee. 20 mynga orchim nom unshih durtai humuus tsuglarsan biagaa daa hoo.

melkadies said...

odoo uyed facebook gej yum biahad zar surtalchilgaand tsag mongo zartsuulah yavdalgui bolson doo. humuusiin sonirholiig tatahaar ayataihan management hiichihed l bolood yavchina.

gigi said...

detective bol avnaa

Tsoom G said...

Avmaar sanagdlaa shantrah heregguide

Tsoom G said...

Avmaar sanagdlaa shantrah heregguide

Miso.somi said...

сайн байна уу хожуу орчуулгын номыг хожуу уншсандаа харамсаж байна. Өи сая таны "Үхлийн тууриуд"-ыг уншиж дуусгалаа. Үнэхээр гоё болсон байна лээ шүү би энэ хүн дахин ном орчуулсан болов уу гэж хайтал таны блог гарч ирлээ. Ийм сайхан өгүүллэгүүд орчуулчихаад шантарна гэж... хэлэх үг олдохгүй хэсэг гайхсанаа бичсэн коментуудыг гүйлгэж уншлаа. Би хэдийн хоцорчихоод гүйцэх гэж явж байна уу дээ ккк таньд сурталчилгаа муу байна гэж хэлмээр байна. Номын хэлэлцүүлэг хичнээн олон болсон гээч кафед цугларан тэрхүү номныхоо талаар хөөрөлдөхийн зэрэгцээ дараа сард, 7 хоногт юу унших вэ гэж хүртэл төлөвлөгөөтэй уншдаг хүмүүс ч нэлээд байна та мэддэг ч болсон байж магад хожимдсон комент ч гэсэн таньд баярлалаа ийм сайхан орчуулсанд гэж хэлэх байна. Над шиг хэлгүй хэрнээ сайхан сайхан гадаад ном зохиолыг уншихсан гэж хүсдэг хүмүүст үнэхээр их тус боллоо гэж хэлэх байна. Саяхан ном уншсан тоймоо бичээд таныг хайж оллоо миний тоймыг уншихыг хүсвэл https://www.goodreads.com/review/show/835012736?book_show_action=false

dashka said...

Би ч бидэнд байхгүй санаа, сэдэвтэй юмсыг орчуулахыг эрмэлздэг юм. Тиймдээ ч уншигчид цөөхөн байдаг болов уу? Энэ жил гурван ном хэвлүүлчих гэснээ шатахаасаа айгаад л хэвлүүлж чадахгүй байна. Гэвчиг ирэх 7-р сард шинэ орчуулгын ном маань хэвлэгдэнэ. Харин энэ триллер өгүүллэгийн түүврийг хэвлүүлэх эсэхээ одоо болтол шийдэж чадахгүй л байна даа