Sep 24, 2016

Цэвэрхэн саруулхан газар

"Цэвэрхэн саруулхан газар" нэртэй гадаадын шилдэг өгүүллэгийн түүвэр хэвлүүлэв. Энэхүү түүвэр маань миний өмнө хэвлүүлж байсан орчуулгын номнуудаас хавьгүй зөөлөн, уран сайхан ихтэй өгүүллэгийн түүвэр юм. Энэ номонд суут Акүтагава, Хэмингуэй төдийгүй Эдуард Лимонов, Умбэрто Эко, Рэй Брэдбэри гэхчилэн ХХ зууны нэртэй зохиолчдын 15 орчим жижиг өгүүллэгүүд багтсан болно. Орчин үеийн утга зохиолд хамгийн адармаатай төрөл зүйл гэж үзэгдэж буй өгүүллэгийн төрөл зүйлийн жинхэнэ уран инжаануудын урласан нэн сонирхолтой бүтээлүүдийг та энэхүү номноом таашаан уншина гэдэгт би эргэлзэхгүй байна. Энэ дашрамд бурахад энэ намрын номын баяр сайхан болж өнгөрсөн бөгөөд ном маань номын баярын үеэр анхныхаа уншигчидтай учирсан. Харамсалтай нь нөхцөл байдлаас болоод энэ ном номын дэлгүүрүүдээр зарагдах боломжгүй болоод байгааг дуулгая.