Apr 1, 2013
Хошигнолууд
Хэмингуэй гэртээ ирсэн найз нөхдөө харан
- Манайд зочин ирэх бүрт би их баярлах юм гэв.
- Яагаад?
-Манай эхнэр зочин ирэх болгонд хамгийн үнэтэй цайны хэрэгсэл, аяга шаазангаа гаргадаг юм. Тэгээд сүүлд нь өөр угаадаг юм л даа…
***
Египетийн хаан Полету грекийн нэрт эрдэмтэн, эмгэнэлт жүжгийн зохиолч Эврипидийг дуудан уулзаад
-Геометрийг сурах хялбар арга байна уу? гэж лавлажээ.
- Геометрийг сурах хааны арга зам гэж байдаггүй юм аа…
***
Францын нэгэн хэвлэлийн газрын үүдэнд өлгөөтэй байдаг зарлал.
“Эрхэм ноёнтоон! Таны зохиолыг хэвлэхээр хүлээж аваагүй ч гэсэн хаалгаа аяархан хааж байна уу?”
***
Нэг орой Марк Твэн алдарт төгөлдөр хуурчтай танилцжээ. Төгөлдөр хуурч зохиолчоос хөгжимд дуртай эсэхийг нь лавлав.
- Хачин дуртай. Төгөлдөр хуурт бүр дуртай. Миний амийг аварсан юм гэж Твэн хариулав.
- Яаж таны амийг аварсан юм бэ?
- Намайг хүүхэд ахуйд миний төрсөн хотод үер болсон юм. Усны түвшин нэгдүгээр давхрыг авахад аав маань зөөлөн сандалд суугаад аврагдах хүртлээ хөвсөн юм.
- Та яасан бэ?
- Би төгөлдөр хууран дээр суугаад л аавыг дагаад хөвсөн…
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
КККК ажил ихтэй урвайгаад сууж байсан чинь аятайхан зүйл уншаад жаал инээлээ баярлалаа Дашмөнх ахаа
Хүнийг инээлгэх ямар хэцүүг хэн эс мэдэх. Баярлалаа Элбэг ээ
Post a Comment