П.Батхуяг
Чи минь данх мөн
Бие чинь данхны хэлбэртэй адил
Гоо сайхан
Парисын өргөн чөлөө
Баянхошууны гудамж
Шарилын газар
Хуримын ордон гэхчилэн
Чамайг дурсагчдын цуваа
Улаан талбайд Майн нэгнийг тэмдэглэх мэт хөвөрч
Их дэлгүүрийн лангуун дээр данх сураглагчид овооролдон
Чамайг магтан дуулна.
Чамд цай буцалж
Уур босно.
Уур нь би юм.
Би уур юм.
Хэд хувирах минь
Хэнд ч нууц.
Бие чинь данхны хэлбэр мэт
Гоо сайхан.
Ийм саруулхан шөнө
Эхнэртэйгээ
Их дэлгүүр ухмаар...
1994 он
3 comments:
энэ их сайн шүлэг шүү.
Би Баячнаа эгчийг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ яаж ч ятгаад ах Хуягаа ахтай их дэлгүүр ухахгүй л байх даа.
Бүтэн сартай шөнө бүр ахын хулгайн сэдэл /сэрэл/ төрөөд зовдог байх даа хөөрхий.
axaxaxa,goyo shuleg baina.
Post a Comment