Oct 31, 2011

Г.Ням-Очир
Rest in Peace-III буюу Самбалхүндэвийн оронд талийгаачийн төрсөн өдрөөр хундаганд Gin дарс харшихад няцсан бадаг

Тийш ганганан одогч аяны шувууд 
Тэнд ганцаар үлдсэн миний амрагт 
Тэмүүлэл хүсэл мэт хавар цагийг бэлэглэхгүй.
Тачаангуй үнсэлт, тас тэврэлтийг санагдуулахгүй.
Газрын диваажин архины мухлаг ертөнцийн хязгаараас 
Гиюүрэн зогсоход минь гэрэлтэж байдаг цонхыг би үзэхгүй.
Гараан савлаж тэргүүнээ гудайлган өнгөрөн одоход минь
Ганцхан мөчийн дараа ч чи намайг дурсах эрхгүй.
Тачаангуй үнсэлт, тас тэврэлтийг санагдуулахгүй.
Тэмүүлэл хүсэл мэт хавар цагийг бэлэглэхгүй.
Тэнд ганцаар үлдсэн миний амрагт 
Тийш ганганан одогч аяны шувууд 
1993 он

3 comments:

Я.Баяраа said...

ганц шүлэг ч гарцаагүй бичсийм байгаам хөөрхий.

Бэхэнзүрхт said...

Янзтай сайхан эхлээд ороож ороож сайхан тавилаа даа. Уран тод уншмаар сайхан шүлэг

Бэхэнзүрхт said...

Янзтай сайхан эхлээд ороож ороож сайхан тавилаа даа. Уран тод уншмаар сайхан шүлэг