Oct 8, 2011

"Үхлийн тууриуд дахин хэвлэгдлээ


Би блогоо тоосонд нь даруулахгүй гэж хичээдэг ч энэ удаа гар хүрэлгүй арай л удчих шиг. Гэхдээ хувийн хийгээд хувьсгалын шалтгаан байна. Жишээлбэл хоёр ном хэвлүүлэх гэж баахан мачиганав. Нэр нь"Үхлийн тууриуд", "Харь гаригийн өгүүллэгүүд".
Удтал хүлээлгэсэн номууд маань хэвлэгдэв. Урьд блог дээрээ өмнөтгөлийг нь нийтлээд орхисон уран сэтгэмжит өгүүлэгийн "Харь гаригийн өгүүллэгүүд" хэмээх түүвэр хэвлэгдлээ. АНУ-ын шилдэг уран сэтгэмжийн зохиолчдын найман өгүүлэг агуулсан энэ ном маань өсвөр насныханд, зөгнөл хүсэл мөрөөдөлдөө шатаж байгаа тэр насныханд илүү таалагдах болов уу гэж найдна. Гэхдээ сайтар бодоод ахул эсрэгээр ч юм шиг... Юу ч атугай уншигч та өөрийнхөөрөө шүүтүгэй. 
Есөн жилийн өмнө хэвлүүлсэн Японы шилдэг зохиолчдын өгүүллэгийн түүвэр "Үхлийн тууриуд" хэмээх номоо нэмж засварлан дахин хэвлүүлэв.Энэ номонд арван нэгэн сгүүлэг бий. Сураг дуулбал ихээхэн ховордсон бас эрэлттэй гэлцэнэ. Харамсалтай нь элдэв бөөн шалтгаанаас болоод жаахан үнэтэй зарагдах нь байна. Гэвчиг уншихыг хүсэгчид бол тун шалихгүй үнэ гэж найдна. 
Сайн, сайхан зохиол унших нь юутай ч зүйрлэмгүй сэтгэлийн таашаал эдлүүлдэг билээ. Тэр таашаалыг уншигч та хүртэж чадвал миний сэтгэл ханах буюу.

18 comments:

Б.Баясгалан said...

Өө, хэвлэлтээс гарчихсан уу? Баяр хүргэе. Таньд биш өөртөө. хэхэ

Б.Батзаяа said...

Үйлс бүтэг.

[Баяр хүргэе. Таньд биш, Баясаад...]

Anonymous said...

ene odoo yu bolood baina?

Б.Баясгалан said...

yasiin? yu bolsiin?


hehe.


shine saihan nom garah chini yunii omno unshigchiinh ni l bayar l daa...

Ambiitstai zaluusiin club said...

Номыг чин худалдаад авчихлаа баяр хүргэе кккк гэхдээ танд биш өөртөө,

Dashka said...

Ингэхэд та минь, миний энэ номнуудын хэвлэлийн алдаа бас л засагдаж дуусахгүй байна. Би уг нь гайгүй сайн заслаа гэж бодсон үгүй байжээ. Жишээлбэл "Ширэнгэнд" гэдэг зохиол дээр сун гэдэг японы гайтай хэмжүүрийг 3.3 см тэнцүү гээд биччиххэж,алдаад. Гэтэл энэ нь өнөө зохиолын баатар хүүхнийг 13 см орчим өндөртэй гэж ойлгуулж байна. Ийм өндөр хүн байхгүй л дээ. Чухамдаа нэг сун нь 33.3 см орчим. Өөрөөр тайлбарлавал өнөө хүүхэн 135 орчим биетэй жижигхэн бүсгүй байжээ. Гэхдээ арай л шаазан тоглоом шиг бяцхан биш. Энэ алдаа л гэхэд намайг муухай онигоонд ориуулж байгаам шүү

Б.Баясгалан said...

hehe

Сүрэн said...

寸cүн = 3.03 см тул та буруу бичээгүй байна.

бүсгүйн өндөр харин
4尺4寸 юм шиг байгаам:
(30.3 * 4) + (3.03 * 4) =
121.2 + 12.12 = 133.32 см
дашрамд,
1尺шякү = 10寸 сүн

таны номыг захиалсан байгаа, тэсэн ядан хүлээж байна :)

Dashka said...

за даа би ч японоос биш оросоос гүжирдээд орчуулчихсандаа ихээхэн бантаад байгаа хүн дээ

Сүрэн said...

Уучлаарай, өдөр ажил дээр хальт хараад зөвхөн уртын хэмжээг бичсэн юм, сая эх зохиолыг нь уншлаа.

Энэ хэсэгт эмэгтэй биш морины өндөр яригдаж байна.

Туурайгаас дал хүртэл = морины өндөр гэнэ. Тиймээс жирийнээс 4 сүн өндөр морь гэдгийг доорх маягаар дүгнэсэн байна:

морины жирийн өндөр = 4 шякү буюу 120 см

тиймсээс 120 см орчим + 4 сүн буюу 12 см = 132 см болно

Одоогийн морины өндөр ихэвчлэн 120 - 140 см тул энэ морь гойц ялгарах юмгүй, байдаг л морь гэж дүгнэж.
Нэтээс зохиолыг төрөл бүрийн дүгнэлт, таамаглал гарч ирэх боловч энэ хэсгийн морины өндрийн тухай маргасан зүйл алга. Япон эх нь ч гэсэн морины өндөр гэж эргэлзээгүй ойлгогдохоор байна.


Нэтээс хайхад англи хоёр орчуулга эмэгтэйн өндөр гэж андуурчээ.
Гэхдээ ч энэ ноцтой зүйл биш л дээ

Dashka said...

Oguulber zuin yalgaa buyu oguulberiin zohion baiguulalt helnii logikoos bolson gej ooriigoo cagaatgahaas... Bas hanznii utga huraanguidag setgelgeeg jaahan zuhehees.. Za tgeed ecest ni medehgui yumaraa togloh ikh oncgui baidgiig dahiad neg harlaa. Surend ikh bayarlalaa. Dahij yasan ch dam helnees orchuulaga hiihgui ee

Сүрэн said...

та үнэхээр гоё орчуулсан шүү, энэ зэргийг алдаа гэхэд ч хаашаа юм, тиймээс гандан буурахгүй орчуулаарай л гэж хүсэх байна :)

сонирхуулахад, хобби хөдлөөд япон найзууд руугаа зохиолын линк явуулаад энэ хэсгийг юу гэж ойлгож байгааг асуусан юм. тэгсэн дараах хариу ирлээ:

1. алагдсан залуугийн өндөр

залуугийн өндөр байлгүй дээ... энэ хэсэгт морины өндөр ярих мангар биздээ. угаасаа лам залуугийн тухай ярьж байгаад хөтөлсөн морь, хүүхэн гэж цааш далийсан тул залуугийн өндөр. байцаагч үхсэн залуу & ламын замдаа таарсан залуу нэг хүн эсэхийг эсэхийг шалгах гэж байсим ч билүү... угаасаа хэрэг шүүх байцаагч амьтны биш хүний л өндөр асууна шдээ.

2. хүүхний өндөр

хүүрийг хэмжээд залуугийн өндрийг мэдэж болох тул хүүхний өндөр асуусан байна. хэдий тэр үеийн японууд намхан ч гэлээ ийм намхан эр гэж юу байдгийм. хэрэгтэй холбоотой хүүхэнг олох хэрэгтэй тул байцаагч хүүхний өндөр асуусан байлгүй дээ

3. мориын өндөр

уншихад морины өндөр юм шиг л бууж байна шдээ. эмэгтэй хүний тухай нарийн ширийн зүйл асуусан биш, хүний өндөр асуухад бадарч “би гэлэн хүн тул энэ мэтийн юманд маруухан” гэж хариулахгүй байлгүй. харин морины тухай хүмүүс тэр баргийн мэдэхгүй тул морины өндөр л яригдаж байна...

тэгээд эргэлзэнгүүтээ бүгд мэдээж гүүгл & викид хандана.
морины өндөр гэдгийг батлах зүйл: япон эх зохиолыг харахад 四寸-ий ард хаалтанд ханзны дуудлагыг хираганагаар “ё-ки” гэж бичсэн байна. 四гэдэг нь 4 гэсэн утгатай ханз, харин寸-ийг дээр үед хоёр янз уншдаг байж. Хүний өндөр бол “сүн”, морь зэрэг амьтны өндөр бол “ки”. Хаалтанд дуудлагыг “ки” гэж заасан тул морины өндөр болно.

Японоос махчилж орчуулбал, лам “Өндөр үү? Өндөр нь 4寸орчим байсан байхаа” гэж буй тул хэний, юуны өндөр гэдгийг заагаагүй хариулт юм. Хэрэв хаалтанд дуудлага байгаагүй бол нэг үгээр “морь” гэж хэлэх хэцүү байхаа... дээр үеийн зохиол тул асуусан бүх найзууд маань за байз сүн, ки юу билээ... гээл гүүгэлдсэн сурагтай. Дуудлагыг харин Акүтагава өөрөө бичсэн үү, өөр ондоо хүн оруулсан уу гэдгийг ёстой бүү мэд. Хэрэв Акүтагава өөрөө бичээгүй бол хүүхэн юмуу морины өндөрийн аль нь ч байж болох

Сүрэн said...

анх уншихад морины өндөр гэж буух боловч юу билээ гэж дахин уншихаар үгүй ч юм шиг... гэхдээ ихэнхи найзуудад мань морины өндөр гэж буусан бололтой. ер нь оньсого олон зохиол шүү :D

өмнөх коммэнтийн тухай нэг тодруулга:
эхний 2 комментэд 尺шякү гэж эх зохиолд байхгүй үг хаанаас гаргаад ирэв гэвэл, тухайн үед хүн амьтны өндрийг尺+寸-ээр хэмждэг байж. эрэгтэй хүний өндөр ихэвчлэн 5尺 (150-180см) тул миний өндөр 4寸гэвэл = 5尺4寸гэж ойлгогдоно. “Метр дал” гэхгүй “метр”-ийг товчлоод “далтай” гэж хэлэхтэй адил

Сүрэн said...

бас нэг найз
>хэдий тэр үеийн японууд намхан ч гэлээ ийм намхан эр гэж юу байдгийм

эрэгтэй хүний ердийн өндөр буюу 5尺-г товчилсон тул ерөөс намхан биш, харин ч ердийн өндрөөс 4 сүн өндөр хүн болно. хаалтанд дуудлага байгаагүй бол залуугийн өндөр л гэж бодно

гэнэ... хэхэ лам хэнийг хэлснийг шүүхэд бараг нэг пост болчих шинжтэй :D

Сүрэн said...

ondoo yapon naiz:

My first impression was actually 女(хүүхэн), for the reasons you've said ... because he couldn't see the face, they asked about her height--that was my line of thinking.

According to 広辞苑 (ultimate source!), 寸(き) in the ancient time was used instead of 寸(すん) for measurement in general, in addition to horse (for which 'ki' seems to be used even after the ancient time).

By the way, 古代 (эртний) in Japanese history includes up to the end of the Heian Period (12th century), though some historians group the Heian and Kamakura Periods as Middle Ages and Muromachi Period as Early Modern Age.
---------------

広辞苑 gedeg ertnii, hamgiin olon ugtei “mundag” slovari. ene zohiol neleed deehen ueiin uil yavdliig durselj baina gevel emegtei hun ch baij bolohim... hehe ingesgeed bolih uudaa... gehdee sonirholtoi bailaa.

yapon humuus yanz yanzaar oilgoj baihad, orchuulagch nar yanz yanzaar orchuulah ni argagui baih. Ta oros henii orchuulgaas orchuulsan bol? Feldmanii orchuulga lut sanagdlaa, ene hesgiig angli orchuulga shig asuudal uusgej todruulaagui, ter chigeer ni “Undur uu? Uuu, undur ni ted bsan” geed orhichihoj. taniig commenteer bumbugduhuu uugeer undurluye :)

Dashka said...

Орос хэлний орчуулага нь хэнийх байсныг санахгүй байна. Орос эх нь бас л тийм байсан. “Өндөр үү? Өндөр нь 4 сун орчим байсан байхаа”. Би 2 зүйлээс болоод түүнийг хүүхний өндөр гэж ойлгож орчуулсан юм. Нэгдүгээрт самурайн саадганд байсан хорин сумыг тоолсон хүн нилээн нарийн ажиглажээ гэсэн үг. Япончууд адуучин улс биш харин хүүхэнд бол "нугасгүй". монгол хүн бол адуу харсан байх харин япон хүн учраас..., тэгээд энэ зохиол сайхан хүүхнээс болсон хүчин аллагын түүх тул хүүхнийг өндөр болов уу гэж гөрдсөн юм. Бас нэг юм нь Акүтагавагийн өөрийнх нь ямар ч зохиолд гайхалтай харагддаг хүний сэтгэхүйн дараалал урсгал шилжилтүүд байлаа. Өөрөөр хэлбэл тэр сүүлд анлиар бичсэн найзтай чин адилхан бодсон юм. Гэлэн хүүхнийг харах гэсэн өнөөх нь торон бүрхүүлтэй бүрхтэй байсанд кимоног нт хараад дараа нь зайдалж яваа морийг нь хараад авснаа ярьтал тэр яриаг нь сонсож байгаа байцаагч яриаг нь-дурсамжийг нь тасалж асуулт тавьжээ. Гэхдээ энэ яриа болж өнгөрсөн үйл явдлыг магадгүй хүүхнийг эрэн сурвалжилж байгаа нөхцөлд болсон тул хүүхний талаар л асуусан болов уу, бас хүн авсан мэдээллээ боловсруулж байж л хариу реакци асуултаа тавих байх. Гэлэн ч ямар ч асуултад жаахан бодох зав гаргаж байгаад хариулдаг япон зангаар ээрч асуултыг давтаж байгаад хариулж байгаа юм. Гэхдээ тэр үйл явдлаас өөртөө хамгийн тод үлдсэн юмыг л яриад байгаа юм л даа. өөрөөр хэлбэл хүүхнийг...
За тэр яахав Харин Сүрэнгийн ачаар нэг зүйл их сайн мэдэж авлаа. Тэр нь Акүтагава ихээхэн бачтай, хүнийг бодолд байтугай юманд унагахаар сайн зохиол бичжээ гэдгийг... Тэр хирагана-гаар бичсэн дуудлагыг Акүтагава бичээгүй болов гэж таамаглах юм. Учир нь хаалтаар нэмж тодруулдаг бичлэг японд 1950 иад оноос л эхэлсэн байж болзошгүй.
Ер нь хэл нийгэм хоёр хөгжих нь ээдрээтэй л юм дөө. хорин жилийн өмнө шил архи уулаа гэвэл 500 гр архи уужээ гэж ойлгодог байв. Харин одоо бол 750 гр уужээ гэж ойлгохгүй бол болохгүй болоод байна

Сүрэн said...

>Япончууд адуучин улс биш харин хүүхэнд бол "нугасгүй". монгол хүн бол адуу харсан байх харин япон хүн учраас...

hehe huneesee boloh bailgui...

Neeh yum bodohgui unshihad mori gej buugaad, jaahan logik ajilluulaad unshidad "huuheng asuuh yostoi doo, huuhnii undur baina" gej buuj baisan.

Akutagawa yaggui yaggui. Uguulber ni bogino, iluu dutuu chimeg zuirlelgui, tasdaad tairaad tavichihsan yum shig setgegdel ch turuulne. Bogino uguulbert ih utga bazaj oruulah master bolov uu. Zarim uguulber ni anh unshihad neg yanzaar buuj, ahin unshihad arai uuruur buudag... 11 nasandaa naizuudtaigaa setguul hiij basian gesen , ene delhiin gej helmeergui aviyastan...

>хорин жилийн өмнө шил архи уулаа гэвэл 500 гр архи уужээ гэж ойлгодог байв. Харин одоо бол 750 гр уужээ гэж ойлгохгүй бол болохгүй болоод байна

neeree tiim shuu, goyo zuirlel baina :) haalt hen hezee oruulsniig medehgui yum, medvel comment uldeeye.

Anonymous said...

dahiad olon nom gargaarai.2 nomiig chine avc unshlaa.sain orcuulsan baina.