Oct 21, 2010

Д.Дашмөнх Шүлгүүд

Намрын салхит үдшээр гэрээс одогч хүмүүн
Навчсан хуйд ороогдон ертөнцөд уусан замхрахад
Шувууд зэллэсэн тэнгэр /……../ баргар царай мэт
Сарнисан сэтгэлийн үйрмэг бүхэн шороон /.........../ мэт…
Давчуухан энэ үдшээр тэнэж одохын оронд
Дулаан гэртээ сууж
Өөрийгөө зурвал сайхаан…
1997-2010 он

+ + +

Цонхон дээр наалдсан ганц шар навч шиг
Цэнхэрлэн суунагласан янжуурын өнчин утаа шиг
Цочир хүйтэрсэн хаврын өлөн өдөр шиг
Цог жавхлантай уйтгар гуниг ирэв.
Таван хуушуурын марш тоглосоор
"Таван од"-оо хөөртэй гялалзуулсаар
Хоосорсон лааз
Хогийн сав зүглэхэд
Гадагш гарав…Хорвоогийн юм бүхэн …/…/
1998 он

+ + +

Дэндүү гунигтай үдшээр
Дэнлүүний гэрэл доогуур алхаж явна.
Дэмий сэлгүүцэж байна гэж бүү бодогтун
Дэврүүн сэтгэл минь хотын тоосонд булагдаагүй
Дусал нулимс аньсагыг минь бүрхээгүй
Тэртээ алсаас ирсэн амрагийнхаа захиатай
Тавхан хором тусдаа байя гэсэн юм аа…
1994 он

+ + +

Тэнэгүүдэд зориулж шүлэг бичдэг ажээ
Тэсэрсэн оддын бороо,
Тачирхан сарны гэрэл,
Тогтмол хийдэг салхины үйл,
Хотын гудамжаар хийсэх цаас,
Хунирч хатсан улиасны навч,
Янагийг дагасан зөрөг,
Янжуурын угалзарсан дүрс,
Тэнэгүүдэд зориулж шүлэг бичдэг ажээ
2001 он

4 comments:

О.Элбэгтөгс said...

saihan shulguud baina ungu ays ni neg tiim uur hernee nadad ih loirhon sanagdav bayarlalaa tand

З.Эрдэнэбат said...

Dashmunkh-iig bi shuleg bichdeg gej yerdooch bodoj yavsangui... uuchlaarai... Urgeljilsen ug bichdeg l geej bodoj yavlaa. Saihan shuleg baina. Deerh hunii adil nadad ih oirhon yum gej helehees oor ug oldsongui dee. Shulegnuudeesee tavij baigaarai Dashmunkh oo.

Б.Баясгалан said...

orchuhulagch yumuu zohiolch l hun yum shig sanagdav...

Anonymous said...

Sain baina uu Dash-Munkh ahaa. Tanitai STU-nd nomiin xudaldaan deer taniltsaj baij bilee 2001 ond baix. Duu ni tom bolson shuu.
S.Biligsaikhan mendchilev.Belium
www.tarmag32.delhii.net ene minii blog yum.