Sep 14, 2015

Дахин хэвлүүлэв

Уншигчдын олонтаа хүсдэг хүсэлтийг харгалзан хэр бололцоогоороо японы сонгоодог өгүүллэгийн "Үхлийн тууриуд" түүвэр, сонгомол триллер өгүүллэгүүдийн "Аравдугаар сарын наадаан" номнуудыг цөөн тоогоор дахин хэвлүүлэв. "Үхлийн тууриуд" номонд Акутагва, Абэ Кобо, Мишима, Кавабата гэхчилэн өнгөрсөн зууны японы сор болсн зохиолчдын хамгийн алдартай богино хэмжээний бүтээлүүд хэвлэгдсэн байгаа бөгөөд эдүгээ гуравдахиа хэвлүүлж байна. Харин "Аравдугаар сарын наадаан" бол Стивен Кинг, Брэм Стөүкэр, Рэй Брэдбэри, Роальд Даль, Роберт Блох зэрэг нэр цуутай зохиолчдын мөн л алдартай триллер зохиолуудыг багтаасан ном болно. Ноднин хэвлэгдсэн нь зарагдаж дууссан ч унших хүсэлтэй хүмүүс олн тул дахин хэвлэв. Хэвлэлийн зардал ямагт нэмэгдэх учир номын үнэ дагаад өсчихдөг юм байна.

2 comments:

Туул said...

Сайн бна уу? "үхлийн тууриуд" болон "хэрэмний чихмэл" зэрэг номоо дахин хэвлүүлэх үү? Унших гээд хайсан боловч олдодгүй ээ.

dashka said...

Харамсалтай нь эдгээр номнуудыг дахиж хэвлүүлэхгүй л болов уу. Номын сангуудад л хадгалагдсан байгаа даа.