Apr 1, 2015

Хошигнолууд

Францын нэрт зохиолч Фонтэнэллийн найз авгай өөртөө тохиолдсон явдлуудаа нэгтгэн дурсамжаа бичжээ. Тэгээд түүнийгээ хэвлэлийн газар аваачиж өгсөнд түүнийг нь ном болгон хэвлэжээ. Сайхь авгай ихэд баярлаж Фонтэнелльтэй уулзаад
-Би анхныхаа номыг хэвлүүлчихлээ. Их амархан юм байдаг юм байна. Санаанд орсноо л бичээд байхад болдхг юи байна шүү дээ хэмээн хөөрөлхөхөд Фонтэнелль
-Чимээгүй ээ, хатагтай минь наадах чинь манай мэргэжлийн хамгийн том нууц. Хэнд ч хэлж болохгүй шүү гэв.
****
-Залуу минь чи уншдаг номоо л хэлчих. Тэгвэл чамайг хэн болохыг чинь хэлээд өгье.
-Платон, Авиценна, Спиноза, Ясперс, Хайдеггер...
-Чи чинь дээд зэргийн худалч хүн юм.
****
Монтэнь нэгэн эмчтэй уулзаад "Эмч нар гэдэг үнэхээр жаргалтай хүмүүс юм. Тэдний амжилтыг нарны туяа гийгүүлэн, алдааг нь газрын хөрс булж байх юм" гэжээ. 
***
Гүн ухаантан Декартыг нэгэн найран дээр тааралдсан баян дооглож
-Та ч үнэхээр их өлссөн бололтой. Эсвэл гүн ухаантанууд хоолонд ийм дуртай байдаг юм уу? Би түрүүнээс хойш таныг ажлаа. Та ч гартаа дайралдсанаа үлдээхгүй байна шүү гэвэл Декарт
- Тэгээд зөвхөн усан тэнэгүүд л амттай хоолыг их иддэг гэж та бодоод байсан юм уу? гэж хариу асуужээ.

1 comment:

Unknown said...

Блог чинь их таалагдаж байна. Та email ээ шалгаж байгаа юу? Би захиа явуулсан юм.