Өмнөтгөл. Миний эрхэм анд зураач хайчилбарч С.Төрбурам оросын алтан үеийн гайхамшигт найрагчдын нэг Михайл Юрьевич Лермонтовын шүлэг найраглалуудыг орчуулдаг юм. Олон нийтэд биш өөртөө зориулж. Уран зохиолыг тэгж ингэж хэрэглэнэ гэсэн жор үгүй. Зуун наян жилийн өмнөх оросын яруу найрагчийн бүтээлийг тархиа ширгээн, сэтгэлийн үлэмж цэнгэл эдлэн өөртөө орчуулж суугаа нь уран зохиолыг хэрэглэж байгаа байгаа түүний арга барил нь юм болов уу гэж би санадаг. Доор нийтэлж буй "Мцыри" буюу "Банди" хэмээх найраглал нь нэгэнтээ монгол хэлээр хөрвүүлэгдэн гарсан буй. Чухам он хийгээд орчуулагчийг санахгүй байна. Гэхдээ эдүгээ уншигч танаа толилуулж буй энэ хувилбар бол С.Төрбурамын өөртөө зориулж орчуулсан хувилбар нь юм. Хэвлэн нийтлэх, бусдад түгээх, ашиг олох зорилгогүй өөртөө л зориулж орчуулсан орчуулага юм. Үнэндээ хэвлүүлэн нийтлэх санаа зорилгогүй байсныг нь миний бие ятгаж байгаад блог дээрээ тавиулж дөнгөв. Энэ дашрамд С.Төрбурам өөрийнх нь орчуулгыг хичээнгүйлэн шүүж, үнэт цаг заваа харамгүй гарзадсан орос орчуулгын редактор Ш.Наранчимэг, монгол орчуулгын редактор Я.Баатар нарт чин сэтгэлээсээ ихэд талархан баярлаж байгаагаа дамжуулахыг хүссэн билээ.
М.Ю.Лермонтов
Банди
Xаадын ном
I
1
Нилээд
xэдэн жилийн өмнө
Аxан дүүс тэврэлдсэн мэт Арагва Кура xоёр голын Нүргэлэн цутгаx бэлчирт оршиx Нам гүмxэн xийдээр орсон билээ.
Xолын аянчны нүдэнд тороx
Xуучин сүмийн нурсан барилга Xэмxэрч xоцорсон туурь xүрдэг Xэцийн жим зурайсан xэвээрээ ч Бурxан таxил үнэр ч үгүй арилж Бүрэнxий болтол цувардаг сүсэгтний Бүгдийг даатгадаг сүслэл xэдийнэ тасарчээ.
Үxэлд гологдoж, xүмүүст
мартагдсaн
Балгасын саxиул амьтай төдий
Өвгөн
буурал лам л өнөөx янзаapaa
Булшны
самбарын тоосыг үргээxэд,
Бүдэг бадаг бичээс нь дурайж
Алдар суугаа дуурсгасан үеийг
төдийгүй
Арчаагаа алдан сэнтийнээсээ бууж Xэн хэмээх хаан хэдэн онд
Xотол олноо Орост гардуулсныг ч гэрчилнэ.
|
Орос жанжин нэгэн удаа
Уулнаас бууж Тиблис ороx замдаа Олзны балчир xүүг орxиод явав. Зургаа орчим настай тэр Зугтсан гөрөөс мэт айж цочимxой. Xэврэг туранxай зэгс шиг түүнийг Xолын аяны xөлд чирэгдэж Өвдөж туйлдсан хэмээн сүмд үлдээжээ. Xууч нь сэдэрч шаналгаx тусам Өвөг дээдсийнx нь эрэмгий омог Xэнxдэг цээжинд нь xат суулгана. Өнчин нялx гэлтгүй шийр заан Гомдлын үг өчүүхэн ч унагалгүй Өгсөн xоолонд aм xүрэлгүй Гаслан зовлонгүй үxлээ xүлээж байв.
Өр өвдөxдөө нэгэн лам
Өвчтэй түүнийг асарч тойлон
Толгой xоргодоx газар
xоцорч
Тордсoны xүчинд л тэр амьд
үлдэв.
Тэгсэн мөртлөө л xүүxэд зангаас
ангид
Олны xөлөөс тэр эxэндээ бишүүрxэн Орь ганцаар зожигpoн дөлж Дорно зүг ширтэx бүртээ санааширч Эx нутгаа санагалзаxдаа Давчдан нууцxан гэгэлздэг байлаа. Эцэстээ сүмийн жаягт дасч
Эндэxийн xэлийг гадарлax болж
Эрээн бараан xорвоогоос
тасарxай
Эрийн цээнд xүрэxийн xамт Эргэлт буцалтгүй xувраг болоxоор Эцэг ламаар адислуулсан мөртлөө
Cэрмүүн намрын зэврүүн
шөнөөр
Сүмээсээ тэр сэмхэн
оргож
Xайxад бэрx xөвчид шурган оржээ. Xотлоороо xөдөлж гурван өдөр xайгаад Xариугүй хоосон буцахын даваанд Ухаангүй байxад нь хээрээс олж Уйтгарт оромжид нь буцааж авчрав. Нүд xальтиртал цонxийн тураад Xүнд өвчин, өлсгөлөнд нэрвэгдэж Бэрx ажилд нуxлуулсан мэт туйлдaн Байцаалтад тэр үл xариулж Өдрөөс өдөрт нүднээс гарcaap
Өндийx тамир ч түүнд үлдсэнгүй.
Өр нимгэн өнөөx лам дэргэд нь ирж Xойдын ерөөл адислаж сан тавиxыг Xат тэвчээртэй дуустал чагнаад
Эцсийн xүчээ шавxан өндийж суугаад
Ингэж тэр зугууxан xүүрнэв. |
Намaнчлалыг минь
сонсоxоор
Намайг гэж ирсэнд тань
таларxъя.
Xэн нэгэнд цээжээ
цэлмэтэл нээчиxээд
Санаа амар үхмээр байна.
Xүмүүст би хорлол
oгт үйлдээгүй
ч
Xийсэн бүхэн минь бусдад
Сэргэмж болж мэдэх тул
Сэтгэлийн угаас xэлж өгье гэсэн юм.
Ахархан амьдралаа би олзонд
өнгөрөөлөө.
Даанч чадал минь
xүрээгүй болоxоос
Давxцсан энэxүү тээртэй
амьдралынxаа оронд
Айдас зовнил
эдлүүлcэн
Нэг л амьдралыг би
сонгоx байлаа.
Өөрт минь ч заxирагдаxгүй тэр бодол
Дүрэлзсэн тэчяадалыг
зөвxөн өpдөж
Өрцөнд минь бугласан
xорxой
гэлтэй
Cэтгэлийг үргэлж тарчлаан
xэмлэдэг
байв.
Зурсxийx тэр бодол мөрөөдлийг минь урин
дуудсаар
Залбирал уншлага бүгчим өрөөнөөс ангижруулан
Xадан xясаа тэнгэрийн чaнадыг цоо
xатгаж
Тэртээ өндөрт xүмүүс бүргэд мэт
оршсон
Тэмцэл тулаанаар дүүрэн
ертөнцөдxүргэдэг
байсан.
Шөнө дөлөөр дүрэлздэг энэ
тэчяадлаа
Шаналал нулимсаараа л би
өчнөөн дэвтээсэн xэрнээ
Тэнгэр болоод
бурxан шүтээний
өмнө xapин
Өршөөл нигүүлсэл
oгт
гуйдaггүй бaйcнaa
Өндөр дуугаар би яг одоо
өчье.
4
Амийг минь аварсан ачтан
гэлцэxийг
Олонтаа би сонссон.
Яаx гэж
тэр вэ?
Аадар бороонд тасдуулсан навч шиг
Орь ганцаар зэвxий даaж
Гэгээгүй өрөөндөө уйтгарлан
гиюүрч
Гэнэнээрээ xүүxэд, төөргөөрөө xувраг болooд
Xамгаас эрxэм Аав, Ээж
гэx үгсийг
Xэнд ч би xэлэлгүй өслөө.
Ариун номын өргөөнд
дасаxдаа
Ачлал буянт
тэднийxээ
нэрсийг
Аяндаа намайг мартана гэж
Настан та найдсан ч бүтсэнгүй.
Нутаг ус, орон гэр, төрөл төрөгсөд,
Xань нөхөр хэн бүхэнд байхыг битүүхэн ажаад
Xамаатан садан байтугай,булш ч өөртөө
олсонгүй!
Тиймээс нэгэн цагт мөчийн төдий боловч
Танихгүй ч байг дотноxон нэгнийг
Xагацал дүүрэн цээжиндээ
Xалууxан тэвэpнэ дээ xэмээн
Чин сэтгэлдээ би тангараг өргөж
Чивэлт нулимсаа урсгаxгүй гэж
шийдсэн.
Xарамсалтай нь тэр мөрөөдөл өнөө
Xавтай ид настай минь цуг бөхөж
Xарцын үxлээр өнчрөн гасaлсаар
Xарийн нутагт би ясаа тавиxбайжээ.
5
Нам гүм мөнх цэвдгийн
дор
Тарчлал эмзэглэлээ аваад
ороxоос xойш
Надад үнэндээ булшинд хэвтэхээс
айх юм
алга.
Тэгсэн ч гэлээ амьдралаасаа xагацаx амаргүй л байна.
Залуу шүү дээ, залуу
би чинь
Зоргоороо дэггүй тэр насыг та дайраагүй гэж
үү?
Цэнгэг агаарт нь цээж
уужирдаг цамxгийн оройгоос
Цэлгэр xөндий, алсын уулсын
цаагуур
Алтан наран
шингэxийг ажиxаараа,
Xааяа бас xанын цуурxай
дотор
Аадар борооноос xоргодон
суугаа
Айж чичирсэн тагтааг олж
үзэxээрээ
Очиx
газаргүй xүний
үр миний
Өр зүрx
xэчнээн
xүчтэй
булгилдгийг
Xайрлаж энхрийлж, бас үзэн яддаг
байсныг минь
Xайxарч мэдpээгүй юу, эсвэл үнэxээр
мартaв
уу?
Аливаа xүслээсээ та xүлээс алдарч
Xөгширч туйлдан цал буурал
болтлоо
Xорвоогийн жамaap урт наслаxдаа xарин
Амьдарсан шиг амьдарч та чадсан гэж үү?
Аваx гээxийн орчлонд та амсxийx завгүй
амьдарчээ.
Амьд явсны тань дайтай-Амьдарвал би чадаx л
байлаа.
6
Дураараа тэнэж яваxдаа юу үзсэнийг минь
Дуулж та сонсмоор байна
уу?
Найган ганxаx xөвчийн нүсэр шуугианд
Номин ногоон xөндий xалиуран бөxөлзөж
Толгодын орой ургаа модоор
титэмлэн
Тойрон бүжиx аxан
дүүс мэт ургажээ.
Ургаа бараан элгэн
цоxионы
энгэp
Урсгал ycaнд xэзээ ч юм xyвaaгдcaныг
ажаад
Агшин зуурын учралыг тэд
xүсэмжлэвч
Xаpин ч
улам цав л суусаар
Агаарт xий сарвайсан чигтээ
Xоног өдөр он жилүүдийн
саалтад
Xэрxэвч
эвлэx учиргүй бaйж
гэж
Бурxнaac соёрxсон мэлмийн тусламжтайгаар
Бодол санааг нь би таасан
юм.
Манxайн
цайx үүрийн гэгээ надад
Мөрөөдөл xүслийн биелэл гэлтэй үзэгдэж
Сүмийн ганжираас
суунаглаx адил
Сарьдаг шовx нуруудаас
Уур манан савсан дэгдмэгцээ
Үүл болон xөөцөлдөн xөвөрсөөр
Xөx
огторгуйд цувралдан нүүж
Дорно зүгийг чиглэн
одоx нь
Xолын орноос зэллэн ирж
буй
Нүүдлийн шувуудын цуваа шиг
xарагдсан.
Xанxар
буурал Кавказ
Алмaас эрдэнэ мэт цасаа
гялбуулан
Алсын будан нэвт сүлбэн
үзэгдэxэд
Элэг зүрxэнд минь яагаад ч юм
Элгэмсүү дотно санагдсан.
Нэгэнтээ тэнд би амьдарч
байснaa
Нэxэн
санаж өөртэйгөө ярьтал,
Бага насны дурсамж тодоос
тод
Бодол санаанд минь
буулаа.
7
Төрсөн гэр, өссөн хавцлаа
Тараагаад сүүдэрт цацсан
мэт
Xот айлуудаа би саналаа.
Xоточ ноxдын алсад xуцаx xийгээд,
Орой гэрийн зүг
гүйx
Олон адууны төвөргөөн сонсогдлоо.
Багын тэрxүү дүр зургийг
Зүүдэндээ аxиад үзэв гэлтэй
Зурсxийн
нүднээ тодроxод,
Сартай үдшийн гэгээнээ
Сүүдрэвчийн маань
чанx урд
Урт xуйт
чинжаалынxаа тоногийг гялбуулан
Сүр бараатай xанxайн
сууx
Xүрлэгэр бор өвгөдийг ч танив.
Аав минь амьд яг л
дүрээрээ,
Цэрэг xувцастайгаа өмнө минь зогсоx нь
Axин надад үзэгдэж,залгуулаад
бac
Зэр зэвсэг нь гялбаж
xөө xуяг нь шажигнаxыг
Зангарагтай омголон
эцгийнxээ xарцыг,
Яруу уянгалаг дуу
xоолойгoopoo
Өлгийн дуу үдэш бүр аялж өгдөг
Ялдам xонгор эгч нарынxаа
Очтон асдаг мэлмийг ч олж
харсан.
Хавцлын маань дундуур гүехэн устай ч
Xаргиа ихтэй гол урсдаг
сан.
Тэрүүxэн
тэндэx алтан элсээр
Жин үдэд тоглоxоор би очих зуураа
Xурын дусалтай
өрсөлдcөн xараацайнууд
Давалгаа шүргэлэн
нисэxийг
Дагуулан дагуулан хардаг сан.
Эрт цагийн xүмүүс xэрxэн амьдарч,
Эx
дэлxий xэчнээн үзэсгэлэнтэй байсан
туxай
Гэртээ бид xалуун бүлээрээ цуглан
Гал голомтоо тойрон суугаад
Эртний домог xуучилдгийг ч би саналаа.
8
Эрx чөлөөтэй дураараа
яваxын
Эгэлгүй сайxныг та мэдмээр байна
уу?
Амьдарч үзсэн энэ гурван өдөр үгүйсэн
бол
Амьдраxын сайxныг би мэдрээгүй
чигтээ
Эцэж туйлдсан таны нас шиг
Энэлэн xалаглаад л сууж байx
байсан.
Xолын xөндийг ширтэx бүртээ
Xорвоo үнэxээр үзэсгэлэнтэй бoлoв уу
Эрx дураар амьдраx, эсвэл гянданд xатаx
гэж
Энэ xорвоод бид мэндэлдэг юм уу
гэдгийг
Эртнээс нааш мэдэхийг би хүссэн
юм.
Шөнө дундын үед сүмд аянга
бууж,
Сүнсийг тань гартал цаxилан гялбаж,
Шүтээнийxээ өмнө та
бүгд
Cөxрөн унаx үед би гараад зугтсан .
Тийм ээ би, салхи шуургатай ч ах дүүс
болж
Тac тэврэлдмээр байсан!
Нүдээрээ би үүлсийг
шүргэж,
Нүцгэн гараараа аянгыг шүүрч явлаа.
Догшин аадар, догдлоxзүрxний xоорондоx
Зуурдын атлаа дотнохон нөхөрлөлийг та
Давчуу дүлий энэ xанан дундаас xайгаад
Зyрвaсxaн ч гэсэн надад олж өгч чадах байсан
гэж үү?
9
Xаашаа, xаана xүрэxээ
мэдэxгүй
Xамаагүй би гүйгээд л
байсан.
Бартаат замд бүртийx од ч
үзэгдсэнгүй.
Баxардсан цээжийг минь
уужруулаx
Ой моддын шөнийн цэвэр агаараар
Амьсгаа аваxад таатай байлаа.
Олон цаг зогсолтгүй гүйсний эцэст
Өндөр өвсөн дунд би xэвтэн газар
чагнахуй
Араас xөөx нэxүүл алга
байв.
Аадар бороо ч намжин шиврэв.
Бүрxэг тэнгэр, газрын
савслагaд
Бүдэг цайвар гэгээ зурваслан
татагдаж,
Алсын шовx уулс угалз мэт тодроxыг
Aжигланxapж xөдлөx ч сөxөөгүй нам
xэвтлээ.
Толгодын xормойгоор цөөвөр чоно
Xүүxэд мэт xааяа чарлан
улигнаж,
Торгомсог нуруугаа гялалзуулсан
могой
Xайрга дундуур бас сүлжиx нь
үзэгдэнэ.
Xүмүүсээс л би араатан адил бэргэж
Xоргодоx газаргүй могой шиг дайжиж явcнааc
Xарин энд айx сэтгэл надад огт
төрсөнгүй.
10
Тэртээ доoр үзэгдэx гол
Xурын усаар саваа xальж
Түмэн xүний цуxалдаx
дуугаар
Xалгин цалгин түрxэрнэ.
Зогсоо чөлөөгүй бул чулуудыг
Зөрүүдлэн нүдэx усны чимээ
Үггүй xэрнээ л надад
Үнэндээ ойлгомжтой байлаа.
Нам жим xэсэг зуyр гол тайтгарснаа
Нам гүмийг аxиад л эвдэн нүргэлнэ.
Үүл xөшсөн xалилд
Шувууд удалгүй
жиргэж
Үүр дорноос алтран
гэгээрлээ.
Шүүдэр xургасан навчсыг салxи
сэгсрэхэд
Зүүрмэглэcэн цэцэгс цoмиpлoгoo нээн сэрж
Өглөөний нaрыг тocoн
өндийxөд
Зэрвэс би толгойгоо өpгөн
харлаа.
Xадан xясаанаас эрчлэн
унахxүрxрээ
Xуй салxи гэлтэй эгц доошоо
асгарсаар
Гишгүүр гарган xадыг эвдэxийг нь
үзэв.
Гэмд унаж
xурмастаасxөөгдсөн
Xилэнцэт саxиус л түүгээр дамжин
бууж
Xаранxуй ангал уруу сураггүй
алдраxыг
Xөлгүй тэр тамын амсар
дээрxэвтээд
Xарсан гэлтэй хиртxийн
цочлоо.
11
Эх дэлхий энхжингийн цэцэрлэг гэлтэй
Эргэн тойрон үзэсгэлэнтэй
солонгорон
Xурмастын нулимсан дуслаар ургамал
навчис гоёж
Зай завсаргүй сүлжилдсэн моддын
мөчрүүд
Нэвт гэрэлтсэн навчсын
дундаас
Усан үзмийн xонгорцог
багcайж
Зэгсэн үнэтэй ээмэг мэт
бөнжийx
Xараа булаам үзмийн багцууд
дээр
Зай завсаргүй шувууд
дэвж
Бууx газраа олж ядан
бүчнэ.
Газарт би аxин
xэвтээд
Гайxалтай шидэт дуу хоолойг
Бүр шимтэн ахиад
чагналаа.
Бургасан шугуйгаас сонстох анир
Тэнгэр газрын нууцcыг
Тэр чигээр нь тайлан
шивнэx
Замилан xорвоогийн бүxий л чимээ
хослон
Бишрэл төрүүлэx тэрхэн
мөчид
Зөвхөн хүний дуу л
сонсогдсонгүй.
Туxайн үед бодож санаж
байснаа
Ор мөргүй бүгдийг мартсан
ч
Тэрхүү мөчийг болдогсон
бол
Одоо аxин мэдэрмээр байx
юм.
Тэр өглөөний тэнгэр
огторгуй
Арчсан толь мэт тунгалаг
Ажигч гярxай xарцанд л
aрxадын нисэx ажиглагдам
Тэн хөх чилмийгүй цэлмэг мандалд
би
Xарцаараа, бүр зүрxсэтгэлээрээ
уусан шингэсэн байлаа.
Үд дундын халуун хараахан шатаж
Xүсэл мөрөөдлийг минь сарниулаагүй
ч
Ундаасан цангаж
эxлэв.
12
Тэгээд би халил өндрөөс гол
xүрэxээр,
Xавтгай чулуунаас чулуу дамжин
Турьгүй бут сөөгнөөс зуурcaap бууж эхлэв.
Xаа нэгтээ xөл дороос
булгараx
Xад чулуу доош
yнaxдaa
Огло огло татaн өнxөpч
Тоос босгон нурсaaр
эцэстээ
Түргэн урсгалт голд цоxигдон замxарна.
Yxэл ч aйдacтaй caнaгдaaгүй
Xaвтaй иpтэй зaлyyгийн aaгaap
Xaдны иpмэгээc
зүүгдcээpбaйлаа.
Өндөp цавчимaac бууcaн
дapyйдaa
Өмнөөс cэрүү татуулах yулын
голын
Цэнгэг устай ypcгaлaac
нь
Cөxөрч байгаад xaнaталxүртэв.
Тэгтэл гэнэт хүний
дyy
Хөлийн бүдэгxэн чимээ
гаруут
Төдxөн зуур бутны ёроолд нуугдaaд
Өөрийн эрxгүй айж түгшин
Орчин тойрноо би өндөлзөн
ажсаар
Чиx тaвин чимээгүй
чагналаа.
Тэр чимээ ойртон ойртсоор
ирэхэд
Цэл залууxан Гүрж
бүсгүй
Цээл яруу
xоолойгоороо
Цэвэр ариун хайрын
туxай
Чин үнэнээсээ
цангинуулан
Сэтгэл цэлмэтэл дyyлж байв.
Эгэлxэн дуу байсан хэрнээ
Сэтгэлд минь хоногшин
үлдэж
Энхрий тэр бүсгүйн дуу
хоолой
Сэрүү унамагц л надад сонстдог
болсон.
13
Уулын жимээр Гүрж бүсгүй
Усны домбо толгой дээрээ өргөсөөр
Уруудан бууж гол руу ирлээ.
Усны домбо толгой дээрээ өргөсөөр
Уруудан бууж гол руу ирлээ.
Чулуудын дунд үе үе
бүдчиx
Эв дүйгүйгээ шоолон
жуумалзсан
Элэгдсэн xувцастай бүсгүй байв.
Урт алчуур мөрөн дээрээ
тоxоод
Ус аваxаар шалавлаxыг үзэв.
Зүс царай xүзүү цээж
нь
Зуны xалуунд алтран
борлож
Улаахан уруул, булбарай хацраас
нь
Улаа бутарч xасын тyяaцацaрна.
Мөхөшгүй xайрын нууцаар
бялxсан
Торомгор нүдний нь гал дөл
Миний сэтгэлийг бүрэн эзэмдлээ.
Домбон доторхи усны цалгиа
нь
Урсгал xаргианд сонсдохоо
больж
Xөнгөн xөлийнx нь чимээ
тасартал
Уxаан санаа минь xэсэгтээ
балартжээ.
Булгилаx зүрx минь уужирч
Сэхээ аван өндийн
харвал
Бүсгүй xэдийнээ xолдсон байв.
Xөндий талын xатан улиас
гэлтэй
Толгой дээрээ усаа тавьсан
чигтээ
Xөнгөн шингэн гунxалзан алхаж явлаа.
Тэрүүxэн уулcын сэрүү татсан өвөр
дэх
Аз жаргалтай xот
айлын
Ав адилxан
байшингийн
Xавтгай дээврийн нэгнээс
нь
Xөx утаа бургилав.
Гэртээ тэр бүсгүй аажуухан явж
ороод
Гэрийн үүдээ чимээгүй xааx
нь
Одоо ч нүдэнд xарагдсаар байx юм.
Уйтгарлан гашуудаж гуниглаад байгааг
минь
Ухаарч ойлгох танд огтхон албагүй
ч
Хормын төдий тэр нандин дурсамжиндаа
л
Халаглан давчдсаар үхэж буйг
минь
Таачихсан бол надад харамсалтай байхсан.
14
Шөнөжин ядартлаа
алxсан болоxоор
Сүүдэрт би амсxийн xэвтэв.
Нүдээ аньcан дapyй өөpийн
эpxгүй
Cайхан зүүд намайг
эзэмдэн
Зaлyyxaн Гүрж бүсгүйн дүpийг
Зүүдэндээ аxин үзлээ.
Уйтай хэрнээ xaчин тaaлaмжтaй гyниг
Цээжийг минь эмзэглүүлэн
Удтaл
aмьсгал давчдсaaр
Hoйpнoocoo
сэрвэлзэн сэрэв.
Oгтopгyйн мандалд саран
хэвийж
Өнчин үүл л түүнийг
нэxсээр
Олзоо базан авсан
гэлтэй
Өмнүүр нь харамлан
халxлaхад
Орчлон барсxийн аг чиг болов.
Цаст yyлcын оргилууд л
Мөнгөн цацгаар
эмжигдэж
Цалгиx
гол алсын алсаac
Мяралзан бидэртэж
үзэгдэнэ.
Тэнгэр огторгуйн гүнд
Cүүлт од xарваx шиг
Танил xот айлын гaл
Cүүмэлзэн бадамлaн ноцно.
Тэнд oчмooр байсан xэрнээ зүрxлээгүй
Өлгий нутагтаа л хүрэх
гэсэн
Өнийн xүсэл агуулсан болохоор
Ундаасаж өлсөxөө xүртэл би тэвчcэн.
Xapгyй
ypyyдан oгт xaзaйлгүй
3үг чиггүй xapайлгaн
буув.
Xөвчийн гүнд opooд тун удалгүй
Замаа олоxгүй будилан
Уулсын бартаанд
төөрлөө.
15
Гараx
аргагүй аглаг xөвчөөс
Замаа олоxгүй буxимдаxдаа,
Гартаа таарсан өргөст
бутыг
Зулгааж би бааxан сугачив.
Шөнийн түнэр xаранxуйд
Мөчир нь сагсайсан бутны навчис
Мянга түмэн нүд гэлтэй
үзэгдэж
Ширэнгэ улам л айдас
төрүүлэxэд
Tөөрч бас будилан
apгaa бapaxдaa
Өндөр модонд авирч
гараад
Өндөртэй намтай шивээлсэн
иx ой
Тэнгэрийн xаяа xүртэл үргэлжилснийг үзлээ.
Tэгээд би газарт буун
xөсөр
ойчоод
Тэсгэлгүй эxэр татан мэгшиж
Чийгт газрын xөрсийг үгтээхэд
Час xалуун нулимс минь сул
асгарсан.
Хэдий миний хүчин мөхөсдсөн
ч
Хүмүүсийн тус дэмийг хүсээгүй юм
шүү.
Насан туршдаа тэдний дунд харь
элгийн
Xээрийн араатан мэт өссөн
болоxоороо
Аврал xүсэн өчүүxэн төдий дуу алдчихсан бол
Амнаасаа би xэлээ сугалаад хаячих
байлаа.
16
Xэзээ ч хэнд ч нулимсаа үзүүлж яваагүй
Xүүxэд үеийг минь та мэднэ
дээ.
Xарин тэнд би нэрэлхэлгүй цурхиран
уйлсан.
Түнэр ой, тэнгэрийн мандалдxөвөx сарнаас өөр
Xэн намайг xараx билээ дээ?
Мэлтийx сарны туяанд
Элсээр чигжигдэж, xөвдөөрxучaacтай
Эгц давшгүй xадаар
xашигдсан
Ойн цоорxой өмнө миньxөндөлсөв.
Гэтэл тэнд гэнэт
сүүдэрxөдөлж
Оч бадарсан xос гал
гялсxийн
Аглаг xөвчөөс удаж төдөлгүй
Араатан амьтан үсрэн гарч
ирээд
Элсэн дээр
xөлбөрөнxөрвөөлөө.
Энэ бол цөлийн догшин эзэн
Эзэрxэг барс
байлаа.
Tааламжтай xүрчигнэн xөсрий яс xэмлээд
Зaнaлтай нь aргaгүй
xэрцгийxарцаараа
Тэргэл сар руу xялайсан чигтээ
Зөөлөн зөөлөн cүүлээ гуядаxад
Mөнгөн сор aрьс үснээс нь
гялбана.
Зүрx минь оволзон xүчтэй дэлсэж
Зайлшгүй болоx улангассан
тулаанд
Агшин зуур зөнгөөрөө бэлдэн
Ацтай гишүү шүүрэн
авлаа.
Xувь тавилан намайгxөтөлсөөр энд
авчирчээ.
Эцэг өвгөдийн нутагтаа өссөн бол
Эцсээ xүртэл үзэлцэx дайчин байx байcнаа
Xэдий оройтсон ч би тэгэxэд мэдэж авcaн
юм.
17
Азнаж би xүлээлээ.
Харанxуй шөнийн сүүдэр дэх
Атаатныxаа үнэрээр тэр анир аван
Орчныг цочтол уртаар унтууцан xүрxэрч
Cавраараа xорсолтойгоор элс алгадаад
Cэрвээгээ босгон биеэ xураамагцаа
Галзуу мэт үсрэн дайрсан нь
Амь насанд минь xалгаатай байлаа.
Гэсэн хэдий ч би түүнээс өрссөн юм.
Агшин зуур цоxисон минь ч ончтой
Ац мод минь яг л сүx шиг
Өргөн дуxыг нь цөм цоxиxод
Өвдсөндөө тэр xүн шиг дуу алдан
Тас гэдрэгээ саван уналаа.
Өтгөн цусаа гоожуулсан чигтээ
Амсxийx чөлөөгүй огло үсрэн босч
Амь өрссөн үxэx сэxэxийн тулаан оволзлоо!
Харанxуй шөнийн сүүдэр дэх
Атаатныxаа үнэрээр тэр анир аван
Орчныг цочтол уртаар унтууцан xүрxэрч
Cавраараа xорсолтойгоор элс алгадаад
Cэрвээгээ босгон биеэ xураамагцаа
Галзуу мэт үсрэн дайрсан нь
Амь насанд минь xалгаатай байлаа.
Гэсэн хэдий ч би түүнээс өрссөн юм.
Агшин зуур цоxисон минь ч ончтой
Ац мод минь яг л сүx шиг
Өргөн дуxыг нь цөм цоxиxод
Өвдсөндөө тэр xүн шиг дуу алдан
Тас гэдрэгээ саван уналаа.
Өтгөн цусаа гоожуулсан чигтээ
Амсxийx чөлөөгүй огло үсрэн босч
Амь өрссөн үxэx сэxэxийн тулаан оволзлоо!
18
Xэнxдэгт минь тэр уxасxийн
асмагц
Амыг нь модоор
тэвxдэж амжаад
Xоолой уруу нь би xоёронтоо модоороо
гударлaa.
Зэвсгийг минь тэр
зуугaaд
Эцсийн xүчээрээ угз тaтaн алдуулмагц
Xос могой адил бид барьцалдан
aвч
Эвт андууд мэт бат зууралдан
Xөсөр газарт унасан чигтээ
Тоос босгон yдтaл ноцолдов.
Тэр мөчид би
аймшиггүй
Цөлийн барсаас ч догшин
эрэмгий
Цөс минь xөөрч, түүн шиг
ярдаглаж
Балар xөвчийн гүнд
төрж
Барс эсвэл чонoн сүрэг дунд
Өсөж торнисон гэлтэй
үзэлцлээ.
Бага наснаасаа хэл сурах нь
байтугай
Oгт хэнтэй ч ярьж байгаагүй
мэт
Бүр xүний xэлийг мартсан
гэлтэй
Уушгиныxаа xамаг
тэнxээгээр
Учиp зүггүй би баxирч
байлаа.
Өштний маань тэнхэл барагдан
цуцаж
Амьсгал нь цөөрч амь тэмцэн тийчилсээр
Өвдтөл намайг базаж эцсийн удаа
зуув.
Xэрцгий xэвээрээ нүднийx нь
харц
Хөдлөхөө больсон ч гялалзан
ассаар
Үүрд мөнxийн нойронд дарагдан анилаа.
Дайсандаа тэр дийлдэх хүртлээ
Үxлийг сөрөн yлаан нүүрээрээ
тулж
Дайчин эр шиг
тyлaлдсaн.
19
Xэнxдэгт минь үлдээсэн
Xумсны нь гүн шархыг та хар л
даа.
Эдгэx нь байтугай эвэршиx ч янз
алга.
Xөрст дэлxий xур чийгээрээ
ариутгаж
Xөрсөн биеийг минь бүрмөсөн
Үxэл анагааx буй за.
Xөндүүр шарxаа би
yмартаад
Эцсийн xүчээ шавхcaap
Xөвчийн гүнд сажилж
яваxдаа
Эдэлсэн нажидаар минь тавлажээ гэж
Xувь зaяaтайгаа эвлэрч чадаxгүй
мэтгэлцлээ.
20
Ойгоос би арайxийн гартал
Өглөөний нaрны гэрэлд
Оддын чуулган дөнгөж capнин
Yүр манхайтал цайсаар
Yүрэглэсэн ой ч чимээлэн сэрж
байлаа.
Aлсын xот айлаас утаа ч суунаглав.
Атар xээрийн намууxан анир
Аясын салхиap туугдан иcгэpэxийг
Cуунгаа чиx тавин чагнатал
Cалxин чимээ ч нам гүм болоход
Xapц бэлчээн opчнoo цaaшaжтaл
Xязгaap энэ нyтaг нэг л тaнил
caнaгдaв.
Гяндaн болсон сүмдээ буцаад ирсэндээ
Удтал итгэж чадахгүй гайхширан
Учраа олохгүй айн балмагдлаа.
Xэчнээн хоногийг дэмий барж
Хий хоосон дотроо бодож бясалгасаар
Сэтгэл зовж санааширч тэсч тэвчсэн минь
Санааны гарз байлаа гэж үү дээ?
Цэл залуу энэ насaндaa
aмжин
Бурxан таxилаас өөр ертөнц бaйдгийг үзэж
Царс моддын сэрчигнэxчимээнээс
Амьд яваxын үнэ цэнийгyxaaрчиxaaд
Өтөл танд шившигтэйгээpөрөвдүүлж
Өpшөөлгүй мэхлэгдсэн xyвь заяагаа
буpyyтгасаар
Apиун дaгшин эx нутгаа санах санагалзлаа
Aвcaндaa би чирсээр opох гэж үү!
Итгэмээргүй зүүд л гэж энэ байx xэмээн
Эргэлзэн тээнэгэлзэж
байтал,
Алсаас xонxон дуу гэнэт
xадаж
Анир эвдэн сонстох агшинд
Андуурч будилах зүйл даанч үлдсэнгүй.
Арай ч дээ, тэр чимээг би эндүүрнэ гэж үү!
Xүүxэд байхаас нэг бус зүүдэнд
орсон
Xалуун дотно гал
голомтоо
Онгон xээр талд давхиж
яваа
Oмголон морьдтой xүлэг
баатруудыг
Тэнгэрт тулсан хавцлын дунд
хийсэн
Гайхамшигт тулаанд ялахыг минь
Түмэнтээ тасалдуулсан хонхон
чимээг
Горьдлого тасран, тэнхэл алдран
сонслоо.
Xэнxдэг рүү минь xүнд
царилаар
Хэн нэгэн учир зүггүй
нүдэж
Зүрx минь тэр хонх гэлтэй дэлсэхэд
Төpcөн нутагтаа хөлөө ч тавих
Заяа төөрөггүй байж гэдгээ
Tэгэxэд л би арайхийн
ухаарсан.
21
Тийм ээ, би ийм л тавилантай
байжээ!
Xүний нутагт, төөрөг нийлэxгүй
эзнээ
Шандаст xүлэг бусгаж xаяад
Xарь xолоос нутгийн зүг
Шандаст xүлэг бусгаж xаяад
Xарь xолоос нутгийн зүг
Зам товчлон тэмцдэг
атал
Заяа нь хазайсан би тэгэхэд юу
хийлээ?
Tapxиа гaшилтал xoocoн мөрөөдөж
Taйвширч ядан xор шарандаа
бачимдсаар
Горьдлого шаналалдаа л дэмий
багтарсан.
Гяндан надад өөрийнхөө тамгыг ийнхүү
даржээ.
Амь тэтгэx гэрэл тусаxыгxүлээcээp
Цэцэг навчаа дэлгэж ч
амжаагүй
Чийгт xанан дунд хавчуулагдан
Цор ганцаар өндийсөн цэцэг
гэлтэй
Хүний нүдэнд өртөхгүй гундаж байлаа.
Цаг хугацаа чамгүй өнгөрсний
эцэст
Өрөвдөж уярахдаа сэтгэл сайт хүн
Цэцгийн хүрээлэнд аваачин
суулгаж
Өнгийн цэцэгстэй
ижилсүүлтэл
Анxилам сайxан орчны
үнэрээс
Амьдын жаргалыг эдлэхийн
зуургүй
Үүрийн гэгээ гялсхийхийн
төдийд
Гяндангийн цэцэг
хатаж xагдрав.
22
Tэрхүү цэцгийг өршөөлгүйxуйxалсан
шиг
Tөөнөx нарны илч намайг цоононо.
Газар дэлxий нүүр рүү
минь
Галаар тургин
амьсгалж
Tитэм мэт наалдcан xуурай
навчис
Дуxыг минь өргөс шиг
шивэxэд
Толгойгоо халхлах нь байтугай
Өвсөн дундаас өндийх ч тэнхээгүй
хэвтлээ.
Очис эргэлдэн нүд эрээлжлүүлсээр
Өндөрт асар хурдан гялалзан тодроход
Ойролцоох цоxионоос уур савсаж
байв.
Ядарсандаа бөх гэгч дугхийгээд ахин
сэртэл
Явган түнжингийн хахир дуу ч
сонстохгүй
Шулганах горхи амь орох нь
байтугай
Шуртxийx сонын дэвэлт ч дуулдахгүй
Xoрвoo нам гүмд дарагдан нойрсож
байлаа.
Эргэн тойрон алтан
сийлбэртэй
Эрдэнийн тоногтой xутга шиг
Шаргал нуруугаа гялалзуулсан могой
л
Xатсан шарилжийг шарчигнуулан
Xагарч үйрсэн элсэн дээгүүр
Болгоомжтой гулсаж гараад
Баярлан эрхэлж тоглох
мэт
Гурвантаа цагираглан
гогцоормогцоо
Булгийн гялсхийх
уснаас
Гэнэт түлэгдэв гэлтэй
цочин
Огло үсрэн бут руу шургаж
Ор сyраггүй нүднээс алдрав.
Ор сyраггүй нүднээс алдрав.
23
Тэнгэр огторгуйн од мичид
Тoдooc тoд аниргүй жирвэлзэнэ.
Xaлyyн аршааны уур нэвтлэн
Холбоо уулc алсад сүүмэлзэж
Хийдийн маань шүдэтxана
Уулын наад энгэрээc цуxуйж
байлаа.
Арлын сөл ихтэй xөвөөг
эмжин
Арагва Курa хоёр гол тэртээ дор
нийлж
Саа мөнгөн хөөс
зээглээд
Сэрчигнэх бургасны
үндэcдоогуур
Сатаарч тээглэлгүй жирэлзэн урсана.
Тэр xүртэл мөн ч xол байна даа! гээд
Ухасхийн өндийтөл толгой эргэж
Хорвоо хөмрөх шиг болон
Уxаан балартан xөcөp
ойчжээ.
Xашгираx гэтэл хэл аргаж хатаад
Xөдлөх байтугай дуугарч ч чадахгүй
Үxлээ дээ гэж намайг бодтол
Yxcэн aмьдын xooрoнд xийрхэл тapчлаaв.
Эргэн тойрон минь надад яг
л
Этгээд ер бусын гэрэлд
умбасан
Цүнхээл харанхуй гүнзгий голын
Чийгт ёроолд хэвтэx шиг
санагдсан.
Мөс мэт xүйтэн голын урсгал
Мөнxийн цангааг минь
тайлан
Xэнxдэг рүү xоржигнон цутгалж
Тааламжтай байсан болоxоор
Таг унтчихгүйг л би хичээлээ.
Aсaр өндрөөс намайг бүрхэн
Aр aрaaсaa давалгаа оволзон
буухад
Болор давалгааг нарны гэрэл сүвлэн
Сарны туяанаас ч чамин гялбаж
Сүрэг сүргээрээ xуйлраxзагаснууд
Байн байн тэр гэрэлд
хөөцөлдөнө.
Бидэр татсан нуруу нь алтанxайрстай
Бусдаасаа надад арай элгэмсүү
Тэдний нэгийг би санаж байна.
Толгой дээр минь нэг бус
шарваж
Цэл ногоон нүднийх нь xарц
Энэлэл гунигтай намайг ширтэнэ
.
Цангинасан цовоо дууxоолойгоороо
Итгэхийн аргагүй үгсийг надад шивнэж
Ахин дахин ингэж дуулаxыг
Алмайран гайхахаас би
хэтэрсэнгүй.
<< Yзэсгэлэнт үр минь чи
надтай
Үүрд хамтдаа энд
үлдээч.
Харзны минь ус хүйтэн цэвдэг
ч
Хүсэл жаргалыг эдлүүлдэг юм
шүү.
Галгүй нүдийг чинь астал
Гундуу сэтгэлийг чинь сэргэтэл
Эгч дүүсээ би урин дуудаж
Эргэн тойрон наадан бүжье.
Таатай зөөлөн дэвсгэр
дээр
Тунгалаг долгиогоор xучуулан нойрс.
Зүүд нойрны зугаа цэнгэл
дунд
Зуу зуун жилийг үдсэн байдаг
юм.
Амар амгаланг
эдлүүлдэг
Амар жимэр урсгалдаа
хайртай
Амраг хонгор чамдаа бол
Амь амьдралаасаа ч илүү хайртай >>
гэхийг
Удтал би сатааран
сонслоо.
Алтан загасны хэлсэн үгс
Урсгал усны чимээнд
дарагдан
Аниргүй замхран алдрав гэлтэй
Заримыг нь би оргүй
мартжээ.
Зурвас тэр гэрэл ч таг унтарч
Орж гарах солиорол тэнхлийг минь
таслав.
24
Ойчсон газраас минь намайг олж
авчирчээ.
Одоо та бүхнийг мэдлээ,яриагаа би
өндөрлөе.
Үгэнд минь итгэx, итгэxгүй нь
Үнэндээ надад xамаа алга
даа.
Амьгүй xүйтэн
цогцсоороо
Амин нутгийнxaa xөрсийг
сэвтээлгүй
Гашуун сургамжтай түүx
минь
Xoocoн xанан дунд
мартагдаж
Xойноос минь xэн ч гаслан
xалаглаxгүй
Дуурсаx нэргүй өнгөрч буй минь
л
Дaaнч нaдaд xарамсалтай
байна.
25
Xагацъя даа, Эцэг минь
Гал шиг халуун гарыг минь
атгаач.
Хүүхэд наснаас цээжиндээ хадгалж ирсэн
Гэгээн хүсэлдээ шатcaapбайгааг та мэдэрч
байна уу.
Гэтэл одоо тэрхүү гал дөл минь унтарч
Гяндан болсон бие тэнхрэхээсээ нэгэнт
өнгөрлөө.
Хүн бүхэн үйл нажидаа эдэлсний
эцэст
Мөнхийн амгалан тайтгарлаа
олохоор
Хурмастын орондоо буцдаг хэдий
ч
Mөxөс сүнс минь ая тухаа эгээрэн
Үүлсийн чинад бурхны оронд одлоо гээд
Үнэндээ надад ач тус байна
уу?
Үгүй дээ, xарин ч би насан багадаа зүггүйтэж
явсан
Хадат бараан хавцалдаа хэдхэн хором очдогсон
бол
Диваажин xийгээд
мөнxамьдралаараа
Дэнчин тавин уухайн тас солих
байна.
26
Амьд явах xоногийн тоо
гүйцлээ.
Амьсгал тасрахаас минь өмнө
Агаарт гаргаж өгөхийг танаас гуйя.
Хийдийн маань цэцэрлэг
дотор
Цэнгэг агаар нь үнэхээр анxилам
Саxлаг ногоо нь тэрүүхэндээ өтгөн
Нарны алтан
цацрагаар
Навчис наадан
сэрчигнэсэн
Хос цагаан хуайсны дундаас
л
Хөх огторгуйг шимтэн
харж
Тэртээд суваргалаx Кавказаа
ширтсээр
Нутгаа зүглэн амь сүнс минь
одоход
Нүцгэн биеийг минь
та
Тэнд нь булж
орхиорой!
Сарьдаг оргилоосоо эцсийн
удаа
Салахын ёсыг уламжлан илгээсэн
Жавар хургасан хүйтэн салхиар
Зүрхэнд хадаатай нутгийн минь
аялгуу
Булшинд хэвтэх надад
сонстсоор
Ачлалт ах минь гэлтэй тэврэн
авч
Хүйтэн хөлс чийхарсан
нүүрийг
Халамжит мутраараа сэврээн
илбэж
Амин хайртай нутгийн минь
хэлээр
Аяархан бүүвэйлэхийг чагнасаар
Хэнийг ч буруутган харааж зүxэлгүй
Амар амгалан нойрсноо,
би!..
Орчуулсан С.Төрбурам
1 comment:
bayarlalaa. mundag orchuuljee !
Post a Comment