Jan 5, 2012

Ном борлуулах аа гэж

Сул тэмдэглэл
Хэдэн жилийн өмнө японы шилдэг зохиолчдын сөнөл мөхлийн сэдвээр бичсэн өгүүлэгүүдийг нэгтгэж түүвэрлээд "Үхлийн тууриуд" гэдэг ном 300 хувь хэвлүүлээд зарах гэж бөөн юм болж, жил хагас зарж байж дуусгасан санагдана. Нэлээдийг нь танилууддаа тараагаад дууссан. Уг нь анд Г.Батнасан маань хэвлэлийн зардлыг нь даасан болохоор би ч нэг их "шатсангүй" тэгсгээд өнгөрсөн юм. Сураг дуулаад байсан тэр ном заавал унших номын жагсаалтад орсон ч гэх шиг бас бус хүмүүс нэлээдгүй сурагладаг, анх хэвлэгдсэнээс хойш бараг арван жил өнгөрсөн ч гэх шиг болохоор нь өнгөрсөн оны намар дахиж 300 хувь хэвлүүлээд үзэв. Одоогийн байдлаар энэ номноос ердөө 71 ширхэг зарагдаад байна. Сонгодог зохиол гүйлгээтэй байдаггүй л дээ. Гэхдээ гунигтай юм. Дээр нь номын дэлгүүр гэж... за тэр хүмүүс гайгүй холхидог хэдэн төв номын дэлгүүр гэж ёстой дээрэмчид байдгийг мэдэж авав. Юу ч хийгээгүй байж үнийн дүнгийн 38 хүртэл хувийг дээрэмддэг юм байна. Бас ном зарах мэнэжмэнт гэгч айхтар юм газар авч байгааг мэдлээ. Номыг гоё нэрлээд энд тэндгүй сурталчлаад өндөр үнээр зардаг юм байна ш дээ. Мэдсэн бол арван жилийн өмнө энэ номыг "Японоос ирсэн интоорын ягаахан дэлбээ" гээд нэрлээд нүүрэн дээр тэнгэрийн хаяаны гэрэл зураг тавиад үзсэн бол сайн зарагдах байжээ. Уг нь одоо зарагдаж байгаа "Үхлийн тууриуд"-ын нүүрэн дээр японы сонгодог үкиёо, алдарт Утаморо-гийн "Эргэн харж буй гоо бүсгүй" гэдэг бүтээл байгаа юм л даа.  
Өнгөрсөн намар би америкийн шилдэг уран сэтгэмжийн зохиолчдын богино өгүүлэгүүдийн түүвэр бас хэвлүүлсэн юм. Энэ номыг хэвлэлд бэлдэн эхийг нь уншиж байтал миний танил, утга зохиолд тун элэгтэй өөрөө ч бас чамгүй оролдож байдаг нэгэн ах юу хийж байгааг минь сонирхов. "Алах эрхийн бичиг" гэдэг нэртэй америкийн уран сэтгэмжит өгүүллэгүүдийн түүвэр гэсэн чинь "пүү пай" болов. Тэгээд хэлжийна. "Энэ улс чинь аллага хүчирхийлэлээр  дүүрлээ, ийм муухай нэртэй ном хэвлүүлж бас нэг нэмэр болоод яахав, хүмүүст гэгээлэг гоё сайхан сэтгэлийг нь сэргээх юм хэрэгтэй байна. Тэгээд ч уран зөгнөл энэ тэр бол хүмүүст хүрэх үү, бодит амьдрал дээр байх аа. Ийм юм хэвлүүлж цаас, цаг, мөнгөний гарз хийгээд дэмий... Ядаж нэрийг нь соль. Тэр тусмаа өсвөр насны хүүхдүүдэд голчлон зориулсан юм бол бүр солих хэрэгтэй. Номын чинь зохиолуудын гарчгийг харахад яасан муухай нэртэй зохиолууд сонгож авсан юм. Би "алах эрхийн бичиг" гэдэг нэртэй ном хүүхэддээ яасан ч авч өгөхгүй... Сайхан нэг тийм сэтгэлд хоногшмоор юм уулс ус байгаль үгүй ядахдаа ариусаж гэгээрэх бүддийн сургаальтай холбоотой юм орчуулж болдоггүй юм уу...
Ахын үгэнд оров. Номын нэрийг "Харь гаригийн өгүүллэгүүд" болгон өөрчлөв. Гурван зуун хувь хэвлэгдсэн номноос 97 ширхэг зарагдаад байна. 
Номын чэнжүүд, дэлгүүрийн худалдагч нараас ямар ном сайн зарагддагийг асуусан чинь бизнэсийн болон сэтгэлзүйн элдэв зөвлөгөө, хэрхэн баяжих тухай эсвэл сэнтимэнталь юмнууд галзуутай гэнэ. Аан тийн "Чонон сүлд" гэдэг ном үнэн сайн зарагддаг гэнэ...
Номын сангууд бол ном худалдаж авахгүй, төсөв байхгүй, уран зохиолын ном бол бүр хэрэггүй гэнэ. Ганц нэг нь хандивын журмаар бол авч болох гэнэ. Ер нь бол номын сангууд уран зохиолын номонд дургүй болсон гэнэ.    
Одоо ганц л юм бодож байна. Дахиж ном өөрийн зардлаар хэвлүүлэхгүй, хэвлүүлбэл зарахгүй, зарвал заавал "сайхан нэр" өгнө..."Сэтгэлийн болор цомон дахь мөнгөн дарсны эхний дусал..." 

19 comments:

Д.Нямдорж said...

Эмгэнэлтэй. Өөр юу гэхэв.

Б.Баясгалан said...

Супер! 71-ийг зарсан байна шүү дээ. 97 гэдэг чинь бараг рекорд байна. Үнэн супер!

Бид хэдийн ном бол хоёр улиралд дамнаж 10 гаран зарагддаг ш дээ. Үнэн супер. Таны борлуулалтыг сонсоод аймаар урам орж байна гээд л бодчих. Нэг их гэрэлтэй ирээдүй намайг тосоод ч байгаа юм шиг.

Anonymous said...

би нэг нийтлэл бичиж байгаа номын зах зээл дэх ДЭЭРЭМЧИД гэсэн хэд хэдэн дээрэмчид байна. ном хандиваар авах сонирхолтой номын сангууд, 30 хувийн татвар авдаг дэлгүүрүүд, дэмий ном гэж үзээд лангууныхан цаагуур хав дараад лангуугаа БАЯН ААВ, АМЖИЛТАНД ХҮРЭХ ЗУУН ЗӨВЛӨМЖ,БАЯЖИХ УХААН, гэсэн номоор дүүргэдэг худалдагчид, тийм хэмжээний ном уншаад ойлгодог болсон өнөөгийн МОНГОЛЫН нийтиийн оюун санааны уналт.

Д.Нямдорж said...

Өө эмгэнэл, эмгэнэл.. Өөр юу гэхэв хэхэ.

Жаргалсайханы ОРГИЛ said...

Харин ч аваад байгаа юм байнаа.

Anonymous said...

Таны ном хаагур зарагдаж байгаа вэ? Би уг нь олоод авчих санаатай Интерномд хайгаад олоогүй.

Б.Батзаяа said...

Би 97ийн нэг нь болоод л явжаан байна

Annabelle said...

Манай найз үхлийн тууриудыг унших дуртай. Таны энэ хуудсыг уншуулахаар үзүүлье. Хаанаас худалдаж авч болох вэ?

Dashmunkh said...

МУИС-ийн урд байдаг "боловсрол" нэртэй номын дэлгүүрт арвыг өгсөн. Нэг нь ч зарагдаагүй буцааж ав гэлээ. Интерномд байж л байна гэсэн ш дээ. Бас Номингийн бүх номын дэлгүүрүүдэд нь хоёр номууд хоёулаа байгаа. "МИР" гэдэг номын дэлгүүрүүдэд байна. Хаа сайгүй л байгаа даа... Хорооллын Эрдэм номын дэлгүүр Билэг их дэлгүүр нтэрд бас байгаа ш дээ. Гэхдээ талбайн хажууд байдаг хуучин Голомт банк байсны тэнд бас байгаа

Anonymous said...

nom garah herege alga

dream said...

daaa yalanguya magestic bol neleen huviig n avdgiin bnlee shdee. bvr uur hursen gehgui yu kk.

ihenhi n tiim bayajih ene ter gesen um avj bgaa n unen bolovch, minii harj bgaagaar songodog zuils sonirhogchid neleedgui osood bgaa sanagddag daa... 7, 8jiliin omnohiig bodvol.

Astrea said...

Ta dayarmongol geh met gadaadad bgaa humuus mongol nom zahialj avch boldog site.uudtai holbogdoj uzvel yamar ve? Tuugeer damjuulj humuus bas ih avdag. Aa, bas tanii nomnii medeellig goodreads.com deer oruulj boloh uu? Shine huuchin geltgui mongol nomnii medeelel dutmag baidag, tend bgaa mongol unshigchid shine nomnii sonin duulag..

Dashmunkh said...

Миний номнуудыг goodreads.com руу оруулж болохгүй ээ. Учир нь энэ бол орчуулгын номууд... Монгол хэлээр бичигдсэн монгол номнууд бол тийш нь оруулахад буруудах юмгүй байх. Даяармонгол чинь монголд байдаг сайт л даа... Одоо ном зарахаа больчихсон шиг билээ. Туслахаар сайхан сэтгэл гаргасанд чинь их баярлалаа

Dolugen said...

За энэ номуудыг олж авдаг хэрэг.

Begzsuren Jamsranjav said...

Нийтийн номын сангууд ном бүрдүүлж авахдаа
ашгийн үнээр бус, хэвлэлтийн болон зохих зардлыг тань тооцсон үнээр буюу Номын дэлгүүрүүдэд худалдаж байгаа үнээс 30 хүртэл хувь хямд байвал авахад дуртай байдаг, энэ нь ч олон улсад байдаг зарчим байх?

татвар төлөгчдийн мөнгөөр фондоо бүрдүүлж, ашгийн бус үйлчилгээ үзүүлэх нийгмийн үүрэгтэй учраас номоо номын санд худалдахыг хүссэн хэн бүхэн дээрх байдлыг бодолцож үзэхийг хүсье.

Номын сангууд нь номын зохиогчийг уншигч иргэдтэйгээ байнга уулзалт хийж, номынхоо танилцуулгыг өгөх, ярилцах боломжийг олгох ёстой байгаа юм. Энэ чиглэлээр ажил зохиох арга туршлага, удирдлага чадвар дутагдаад байх шиг?
Ингэснээр номын агуулгыг тодорхой хэмжээнд ойлгож, мэдсэн хүн л тухайн номыг унших хүсэлтэй, улмаар худалдан авах шийдвэр гаргах байх.

номын сангуудыг төлбөр хураамжгүй болгох, ном унших аяныг зохион байгуулахаас эхлээд, ном уншихын ач холбогдол, уншсан номоо ярилцах клуб гэх мэт нийтийн боловсролыг дэмжсэн арга хэмжээнүүдийг нийтийн номын сангууд дээр бий болгох цаг нэгэнт болсон.

Anonymous said...

book.gogo.mn deer electron helbereer nomoo borluulahiig sanal bolgoyo

Anonymous said...

"Сэтгэлийн болор цомон дахь дарсны эхний дусал" гэдэг чинь буруу нэр байна аа, Дашмөнх өө. Болор цом гэдэг чинь харшил төрүүлэх үг шүү. Тэгэхээр "Задлаад гурван жил орхиж гашилгачихсан дарсны хамгийн сүүлчийн дусал" гэвэл дээрдэж байна. Шерлок Холмс л гэсэн үг. Чүү

batkhuyag lkhagvasuren said...

Өнөр хорооллын Номин их дэлгүүр дотор байна лээ. Цөөн үлдсэн байсан. Би амжиж авсан. Амжаад байх ч юу байхав дээ, тэр дэлгүүр дотор хүн ном авах гэж биш, хүнсээ цуглуулах гэж ордог болохоор анзаардаггүй юм. Би ч бас 2 дахь зорилгоор ороод, харин анзаарсан хэрэг. Интер ном энэ тэрд бол одоо байхгүй ээ. Уг нь Мажестик, Интер номд тавьбал пиррр гээд л дуусна даа.

Dashmunkh Dashdorj said...

Номнууд маань дуусах тун дөхөж байгаа. Дахиж хэвлэх хүсэл бага байна. Амжаад худалдаж аваарая л гэж хэлье дээ