Ванчинбалын Гүлранс /1820-1851/
Өглөөний үед хасын хэмхдэг сиймгэр цонхноо ташруун
Үзэмжит өвлийн гүн уулыг цагаан мөнгөөр гадарлав.
Үзүүр үгүй хоосон агаарт мөсний хэсэг бүжиглэхүй
Өнгөт ертөнцийн тоост замд хүмүүний мөр балархай.
Зохиол бичих
Гурван ямхын хулсыг барьж эндүү ташаа бичих минь
Гутал оймсыг бартал явж нэр ашгийг хөөхөөс дээр
Гунилтай болой, таны олон энэхүү амтыг эс мэдсэн дор
Гутруу үгийг дэмийлэн миний зоригийг харин бууруулмуй.
Сайхан хүмүүн
Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт
Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил
Үсийн чинь хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад
Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй.
Ванчинбалын Гүнначүг /1832-1866/
Хос уянга
Ургамал уул үл өтлөх бөгөөтөл
Цасны учирт толгой цаймуй.
Урсах усан зовлон үгүй атал
Салхины шалтгаанаа царай атирмуй.
Намрын салхин биеийг үлээхүйеэ сэтгэл санаа уярмуй
Найргүй хүйтэн сарны гэрэлд гагц бие жихүүн
Нар шингэн зул мандахуйяа чиний мөрөөдөх цаг
Навч хийсэж цэцэг зулгарахуйяа миний санах үе.
Ванчинбалын Сүнвэйданзан /1834-1898/
Намарт гунив
Намрын өвс цэнхэр бөгөөд намрын өвс хувхай
Намрын зул будангуй болоод намрын шөнө урт.
Намрын гэгээвчинд өнгийн үзвээс намар юунаа төгсөх
Намрын хур намрын салхинаа үнэхээр юутай гунилтай.
Ванчинбалын Инжинааши /1837-1892/
Тэргүүлэгч цэцэг
Хөлдөж хэмхэрсэн цагаан хас юутай ийм булбарай
Хүндэрч асгарсан шар мөхлөг үнэхээр машид зөөлөн
Хүйтнийг эсэргүүлэн мэдээг олсугай хэмээн эчсэнд
Хүрээний доторхи мөнгөн хумханд хөлийн хэв дүүрэн.
***
Мянган оны учир шалтгааныг бийр бэхсээс асууж
Мяралзан эрээлжих үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй.
Миний энэ бие хэл сэтгэлийн гүн чилсэн шалтгааныг
Мятаршгүй хожмын мэргэд айлднам болов уу үгүй юү?
***
Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч
Хөх үүл салхинаа хөрвөх мэт.
Хүмүүний сэтгэлийг хөндөн эс чадваас
Хөнгөн бийрийг хөшиж юу хиймой.
Төгсгөл. Сонгодог урлаг хэнд ч, юунд ч үйлчилдэггүй, сонгодог урлаг өөрийн гэсэн сургууль дэгтэй түүгээрээ уламжилдаг, сонгодог урлаг хүн төрөлхтөн цаг үеийн эсрэг, сэтгэлгээний төлөө байдаг гэж хаанаас би уншиж ойлголоо? Өтлөхөөр мартамхай болдог гэж үнэн буюу?
6 comments:
Эрхэм анддаа шинэ оны мэнд хүргэе. Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай. АМьдрал тань улам өөдөө байх болтугай. Та гурвын бие эрүүл, ухаан саруул, зориг төгөлдөр байхын ерөөл дахин өргөе. МОМО болон манай гэр бүлээс
Сонгодог шүлгүүд таалагдсан шүү?
Ирэх онд уран бүтээлийн од хийморь, онгодын гэгээг хүсэв. Таньд болон танай гэр бүлийнхэнд ирж буй оны мэнд хүргэе.
Хөлдөж хэмхэрсэн цагаан хас юутай ийм булбарай
Хүндэрч асгарсан шар мөхлөг үнэхээр машид зөөлөн
Хүйтнийг эсэргүүлэн мэдээг олсугай хэмээн эчсэнд
Хүрээний доторхи мөнгөн хумханд хөлийн хэв дүүрэн.
Nar shiniin mend ee
Unshsan cin yag ci ooro unshij baigaa met sangdav...
Гунилтай болой, таны олон энэхүү амтыг эс мэдсэн дор
Гутруу үгийг дэмийлэн миний зоригийг харин бууруулмуй.
Аюурзанын номноос авсанаа иш татвал ядаж шударга байхсан.
Post a Comment