Dec 22, 2010

Утга зохиолын "сезон"

Сул тэмдэглэл
Өдийд Монголын утга зохиолын «сезон» эхэлдэг юм шиг надад санагддаг билээ. Халамцуу найрагч зохиолчид хотоор нэг хөлхөлдөөд… сонин хэвлэлийн редакци, тэлэвийз араажавын байраар ороход бол ганц шил архи хувааж ууж утга зохиолын тухай чалчих хань бол олдож л таарна. Сэтгэл нь гэгэлзсэн, найраг шүлэг ярьсан хүн бол захаас аваад олдох. Нэрээ өөрчлөөд ч хувираагүй байгаа, зөвхөн чихэнд сайхан сонсогддог шүлэг шалгаруулдаг «Болор цом», заримдаа боож үхмээр хуудуутай тэнэг балай зохиолд шилдэг өргөмжлөл олгодог «Алтан өд», цагтаа цагаан сарын өмнө голдуу болдог байсан тэгээд түрүүлсэн зохиолуудыг нь уншихад гутармаар богино өгүүлэгийн «Утгын чимэг», өч төчнөөн жижиг шүлгийн тэмцээн гээд… Социализмын үед бол шүлгээ уянгалтал сайхан уншдаг шүлэгчид албан байгууллагын "ёолк" гэгчид уригдаж шүлгээ уншиж party-даг бас цөөн төгрөгийн шагнал авч архидсан хэргээр эхнэртээ тархидуулдаг байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн буй. 
Болор цом гэснээс 1988 онд анхны яруу найргийн тэмцээнийг МЗЭ-ийн яруу найргийн зөвлөл зохион байгуулахаар болоод түрүүлсэн хүнийг юугаар шагнахаа мэдэхгүй сандралджээ. Тэгээд эцэст тэр үеийн уламжлалыг дагаж Их дэлгүүрт зарж байсан цэцгийн болор ваарыг авч шагнал болгосноор энэ нэр үүссэн гэлцдэг.
Сүүлийн үед өдийд баахан номын нээлт гэгч юм болж бас оны шилдэг ном шалгаруулдаг болжээ. Цагтаа нэгэн танил маань «өдийд хот орж удтал уулзаагүй найзуудтайгаа халамцаж, хужирхайгаа тэнийтэл шүлэг зохиол ярьж, баахан ном худалдаж аваад цагаан сарын өмнө харих сайхан» гэж ярьж байсан санаанаас үл гарна.
2008 оны Болор цом Эрдэнэтэд болсон. Түүнд оролцохоор баахан нөхдүүд галт тэргээр хотоос гарчээ. Замдаа Норжмаа /яруу найрагч Ш.Лхамноржмаа/ арц утлага унгатгаад өөрийгөө ариулаад «манай дүүгийн юм байгаам» гээд сүйд гэнэ. /Норжмаагийн төрсөн дүү нь ерээд онд олонд нэртэй байсан Архангайн алдарт сэлэмддэг хүү юм л даа. Одоо том эр сүрхий эрдэмтэй лам болсон гэж дуулсан/. Галт тэргэнд явсан эрүүл согтуу бүх 30 найрагчид түүгээр нь бас утуулж ариулжээ. Тэр жилийн наадамд Норжмаа түрүүлж эр хүний элбэг дээлээр шагнуулсан гэдэг. Үнэн худлыг бүү мэд… Би тийшээ яваагүй, утуулаагүй, бүр тэр үед монголд ч байгаагүй… Гэхдээ иймэрхүү цадиг сонсох яагаад ч юм сэтгэлд минь нэн дотно санагддаг билээ. Их л ажилтай хүн шиг монголын утга зохиолын энэ "сезон"-д оролцож дунд хутгалдаж явах нь заримдаа өгүүлшгүй жаргал эдлүүлдэг байж билээ...Зүгээр л тэр олон утга зохиолын үйл ажиллагаануудад оролцож, хуучин танилуудтайгаа мэнд мэдэж, болсон болоогүй шүлэг уншиж, их яруу найраг, утга зохиол ярьж, ядаж л мэддэг хүний дүр эсгэх нь олон хүнд жаргал мэдрүүлдгийг би анзаарсан юм. Хэдий урлаг шал ангид бүтээгддэг зүйл, олон нийтийн урлаг байх нь жинхэнэ урлагийг устгах аюултай гэдгийг ойлгодог болсон ч энэ монголын утга зохиолын сезоныг би өдийд санагалздаг… Саяхан Дархан-Уул хотод энэ жилийн Болор цом болж яруу найрагч Ц.Хулан түрүүлсэн билээ. «Би-Цагаан дарь эх» гэдэг шүлэг уншсан гэлцэнэ. Замдаа хүмүүст сан тавьж өгөөгүй байгаа?…Дашрамд бурахад Бүрхан багшийн сургаал гүн ухаантай шүлэг бичдэг найрагч ардчилсан хувьсгалын жилүүдэд эрс олширсон гэж үзвэл зохино… За хадуурлаа...

6 comments:

Anonymous said...

Зарим талаар санал нийлж байна. Гэхдээ найзаа өөрийгөө харуулаач бусдын тухай бичих шиг амархан зүйл хорвоод үгүй гэдгийг чи надаас дутахгүй мэднэ. Утга зохиолын иймэрхүү ч гэсэн зарим талаараа заваан сезонтой байгаа нь их юм болох гээд байгааг чи гадарлана даа? Би чамайг бухимдаад байгааг чинь мэдэрлээ. Юунд гэдгийг ч ойлголоо. Энд байдал өөр шүү дээ? Момо

Б.Баясгалан said...

deedsee devsej garch irsen tanai 90-eed oniihon tedniihee zamaas ochuuhen ch hazaalguigeer olmii zuuzai harshuulaad taliitsgaasan shuu dee. buhel *zavaan* yumnii ehend tanaihnii gar hol, ner nuur orson baidag.

Б.Баясгалан said...

araas ni garch irj baigaa nohod ch bas monoohon yaruu aldartyn zamaar ni ner torteigeer, ulger duurailtaigaar zamnana. ene neg chotgoriin gemeer toirgoos hezee garah ni yostoi uiliin ur l medeh hereg bh daa...

Anonymous said...

Chi tegeed chadahgui bgaa nadaar shyleg bichyylj yah gee vee. Matarlah gee yu. Ene ariun yavdal uu. Heleed ogooch.

Я.Баяраа said...

negdugeert hulgai hiihee boliod
hoyordugaart hudal helhee boliod
guravdugaart ni shuleg bichmeer yum.

Hudalch hulgaich nariin huushuur huvaah evleliinhen. Zarim talaar ene mungun uyiin muugun tarhinuudiig zugeer l Noyod Hatagtai A-chin naraa gemeer sanagdah yum.

Darhanii bolor tsom neree uvguntiin hundiinhnii ih hural shig sanagdsan shuu.

Я.Баяраа said...

aa tegeed muu yumiig muulaad yanaa.

ee keyboard tsumurmur gej.