Sep 16, 2010

С.Есениний сүүлчийн шүлэг

Би яруу найргийн үнэн хорхойтон бус. Сайхан шүлэг унших дуртай. Тэгээд л тэр... Энэ шүлгийг аугаа Сергей Есенин 1925 оны 12-р сарын 28-нд Санкт Петербург хотын "Англетер" хэмээх зочид буудлын нэгэн өрөөнд өөрийн цусаар бичиж үлдээсэн юм. Тэр өдөр яруу найрагч орчлонгоос үүрд явсан билээ... Энэ шүлгийг би монголчлох гэж оролдсон... Их хэцүү юм билээ, Бас олон найрагчдын монголчилсон хувилбарыг сонсож байсан. Үнэнийг хэлэхэд би энэ шүлгээс болоод нэг ч шүлэг орчуулахгүй гэж шийдсэн юм. Миний анхны бөгөөд эцсийн шүлгийн орчуулага... тун тааруухан...ичмээр... гэхдээ яахав нийтэлчихье...алдаа минь ч гэсэн минийх юм чинь.
Үнэндээ би үүнээс илүү буулгаж чадахгүй байгаа юм. Тэгээд ч миний буулгасан шүлэг эх шүлгээсээ дэндүү жол мэдрэгдээд байгаа гэдгийг шуудхан хүлээе. Магадгүй би яруу найргийн өчүүхэн ч мэдрэмжгүй хөлдүү толгой байх л даа. Ингэхэд зориг тань хүрвэл уншигч та хөрвүүлэх буюу монголчлох гээд оролд л доо...


До свиданья, друг мой, до свиданья.
Милый мой, ты у меня в груди.
Предназначенное расставанье
Обещает встречу впереди.

До свиданья, друг мой, без руки, без слова,
Не грусти и не печаль бровей,-
В этой жизни умирать не ново,
Но и жить, конечно, не новей.

Хагацая даа, анд минь баяртай
Хонгор чамайгаа би чинь мартахгүй.
Тавилангийн эрхээр салсан ч гэлээ
Дахиад бид уулзахдаа л уулзана.

Гар барьж үг хэлэлцэлгүй салъя
Гуниж гутарсаны хэрэг үгүй-
Энэ амьдралд үхэх шинэ юм биш
Ингэхээр амьдрах ч бас шинэ биш шүү дээ

21 comments:

Б.Баясгалан said...

***
Хагацъя даа анд минь, түр баяртай
Харин дүр чинь цээжинд үлдэнэ ээ
Анхнаасаа товлочихсон хагацал болохоор
Ахиад уулзахаа ч мэдэж байна аа.
Гар бариад ч, үг хэлэлцээд ч
Ганихарч гуниглаад ч юугаа хийх вэ дээ.
Энэ насанд үхнэ гэдэг шинэ юм биш
Илүү гарахаар амьдрал ч гэж үгүй дээ.

Г.Аюурзана ингэж орчуулсан байдаг бол Өвөр Монголын нэг орчуулагч:

※ ※ ※
Хагацъя даа,анд минь, хагацъя
Хайрт чи минь сэтгэлээс үл гарна
Урьдаас тавилантай энэ хагацалт
Учрахын ерөөлтэй тулгарсан юм болов уу
Хагацъя даа, анд минь юу ч хэлсэнгүй
Харамсан гуниглахгүйгээр тэсч болно.
Энэ хорвоод үхэх гэдэг шинэ юм биш
Эргээд төрсөн ч яг өөрөөр амьдрахгүй ээ.

гэж орчуулсан байна лээ...

Anonymous said...

нээж үзүүтэээ төрсөн санаа
Сэвгэрхэн минь баяртай, хагацая
Цээжинд чи минь дүрээстэй
Алган дээр сийлсэн хагацал
Ахиад учрахыг амлана биш үү
Үг сүггүй , гараа ч атгалцалгүй
Үймрэх гуниг,хөмсөг атиралгүй хагацая
Үхнэ гэдэг цоо шинэ биш
Үлдэнэ гэдэг түүнээс ч дор байна.
болох уу

dashmunkh said...

Өөрийгөө онгироох ч муухай л даа. Гэхдээ Аюурзанын орчуулгын эхний дөрвөн мөрийг миний орчуулгын сүүлийн дөрвөн мөртэй нийлүүлчихвэл дээр юм уу гэж бодогдов...Ха ха ха

Нэргүй бичсэн хүний орчуулга зүгээр ч юм шиг. Гэхдээ нүсэр гоёл чимэглэлтэй өрнийн сэргэн мандлын загалмайн сүм шиг сэтгэгдэл төрүүлэв...

batnasang said...

olon yanziin orchuulguud neg dor bh sonirholtoi yum ok. saihan saihan

Anonymous said...

Sonin yum bna a! Iimerxuu ugiin idiig uralduulj baij l sain gats ugiin xujiriig tungaax shig...Turo

Anonymous said...

Sonin saixan l bna shuu!. Ingej l ugiin shidiig uralduulj, sanaanii guniig xemjij baj negen saixan shuleg togs buux shig...

Anonymous said...

Xагацъя даа, xагацъя, анд минь,
Xэнxдэг цээжний анд минь,
Аxин уулзаxаа зөгнөн
Ам гараад яаx ч билээ.

Үггүй, мэxгүй xагацъя, анд минь,
Xарцандаа гуниг битгий унагаа,
Үxэx гэдэг байсан л зүйл,
Xувирч өөрчлөгдөxгүй л байx л даа.

Tesgelgui uzeed aldav.T

Anonymous said...

Ам гараад ч яаx билээ...
Xувирч өөрчилөгддөггүй нь л яамай даа...T

Anonymous said...

Xагацъя даа, xагацъя, анд минь.
Xамгаас дотно найзаа бүү март.
Аxин уулзаxыг зөгнөн
Ам гараад ч юу xийxэв.

Үxэx гэдэг байсан л зүйл
Улиг юм шиг байсан л шүү дээ,-
Xожимдсон ч xарамсаж гунилгүй,
Xагацъя ингээд, анд минь.

T

dashmunkh said...

хийснээсээ хэлснээсээ өөрөөсөө айдаггүй бол нэрээ бичсэн нь дээр дээ

Anonymous said...

***
Xагацъя даа, xагацъя найз минь,
Xамгаас дотно, чамайгаа мартаагүй ээ.
Xойд насандаа уулзаxаар
Xоосон амлаад ч яаxав...

Үxэx гэдэг улигтай л зүйл,
Үнэндээ амьдраx ч бас шинэ юм биш ээ.
Xожимдсон ч, бүү гашуудаарай,
Xагацъя, ингээд анд минь...

melkadies said...

Хагацая даа анд минь, баяртай
Хонгор минь, зүрхний минь амраг минь
Хагацал учрал байдагаас л хойш
Хэзээ нэгэнтээ уулзах л байлгүй дээ

Хагацая даа анд минь, гар ч бариж, үг ч хэлж чадсангүй
Урвайж чи минь битгий уйтгарлаарай
Энэ насанд үхэх нь үнэнээс хойш
Эргээд амьдрах ч гэсэн үнэнээс л хойш

melkadies said...

Хагацая даа анд минь, хагацая
Хонгор минь, зүрхний минь амраг минь
Хагацал учрал байдагаас л хойш
Хэзээ нэгэнтээ уулзах л байлгүй дээ

Хагацая даа анд минь, гар ч бариж, үг ч хэлж чадсангүй
Урвайж чи минь битгий уйтгарлаарай
Энэ насанд үхэх онц зүйл бишээ
Үнэндээ амьдрах ч үүнээс ялгаа үгүй ээ

Dashka said...

Сүүлчийн орчуулга сонирхолтой байна. Гэхдээ алдаатай болжээ. Милый мой, ты у меня в груди гэдэг мөрийг жишээлбэл алдаатай орчуулсан байна. Милый гэдэг нь Хонгор дотно амраг гэсэн үг мөн боловч орос хэл дээрээ тэмдэг нэр бөгөөд эр хүйстэй байна. Эмэгтэй хүнд зориулсан бол Милая байх ёстой. Ингэхээр амраг гэж орчуулбал Есенин ижил хүйстэн болж таарах гээд... Бас төгсгөлийн мөрийг өөрөө сайн бодохгүй юу...
Энэ шүлгийг хөрвүүлэхээр үзээд алдаж байгаа хүн бүхэнд баярлалаа. Ингэж оролдож байж л та бид сура билээ.

Bayartaivan's blog said...

Баяраа

Хагацая даа хагацая анд минь
Хонгор зүрхний гэгээн амраг минь
Хагацал учрал хэзээд байдгаас
Хаа нэгэнтээ учрах л байлгүй

Хагацая даа анд минь хагацая
Харин чи минь бүү уйтгарла
Энэ насанд үхэл гэдэг шинэ юм биш
Илүү гарахаар амьдрал ч гэж юу байхав

Ингэхэд заавал үгчилж орчуулах хэрэг байгаа юм уу?

Bayartaivan's blog said...

С.Баяртайван сүүлийн орчуулгыг ахиад жаахан заслаа

Хагацая даа хагацая хайрт минь
Халуун зүрхний гэгээн хайр минь
Хагацал учрал хэзээд байдгаас
Хаа нэгэнтээ учрах л байлгүй дээ

Хагацая даа хонгор минь зүгээр л
Харин чи минь бүү гунигла
Үхэл гэдэг энэ насанд шинэ юм биш ч
Үүнээс илүү амьдрал ч гэж юу байхав дээ

Bayartaivan's blog said...

Хэ хэ, уг нь анд найздаа зориулсан юм байна л даа, нэг л эмэгтэй хүнд зориулсан юм шиг болчихож

Dashmunkh Dashdorj said...

Шүлгийн бичигдсэн байдлаас ялангуяа орос хэлний эр эм хүйсийн үгнүүдээс хамаараад энэ шүлэг орчуулахад түвэгтэй банйа. Гол нь эмэгтэй хүнд биш, гэхдээ эрэгтэй хүнд биш, ямар нэгэн зүйлд /миний хувийн бодлоор аз жаргалд, амьдралын амтанд/ зориулсан зориулсан гунигийн дуу юм болов уу

batkhuyag lkhagvasuren said...

Яг үнэн. Аюурзанын эхний 4 мөр, блог хөтлөгчийн сүүлийн 4 мөр нийлбэл их зүгээр санагдаж байна.
Ялангуяа "Анхнаасаа товлочихсон хагацал болохоор" гэж их "зэвүүн" орчуулж. мөн блог хөтлөгчийн сүүлийн 2 мөр бол тасархай орчуулга болж. Мөн "гуниж гутарсны хэрэг үгүй" гэснийг арай л тансаг байдлаар орчуулбал илүү с айхан болох байх. Гэхдээ яаж орхчуулахыг нь би мэдэхгүй л байна даа. Эсвэл "гуньж гутраад ч чахав дээ" гэвэл илүү харуусал нь тодорч өгөх юм уу.

Brooks Coffee said...

Энийг орчуулахад логик хэрэггүй. Ерөнхий санаа сэтгэл хөдлөл мөр болгонд өөр байна. Ийм байхад та нар нэг стилийн юу гэмээр ч юмдээ эхний орчуулсан мөрнүүддээ баригдаад яг тоо бодож байгаа юм шиг тэгвэл ингэнэ гэх маягтай орчуулчихаж. Энэ бол зүгээр л сэтгэл хөдлөл болохоос логикт баригдсан комунизмын уриа лоозон биш

dashka said...

Хүн бүхэн хүссэнээрээл орчуулж болох байх даа