Би блог нээв. Зарим нэгний үгээр бол их л оройтож нээсэн гэлцэнэ. Бараг хоёр сар болж байх шиг… Гэхдээ энэ нэг их ач холбогдолгүй шахам… Өөрийн бичсэн бас англи орос хэлнээс орчуулсан юмнуудаа ганц нэг хүн уншвал яах бол гэж санаад блог нээсэн юм. Орчуулгууд бол ойлгомжтой. Хүмүүс унших хэрэгтэй байх… Харин миний бичсэн юмнууд… Хадууралгүй гол юмаа ярья.
Саяхан нэг е-майл авлаа. Миний блогийг хүн уншжээ. Гэхдээ надад сайн санаж анхааруулага илгээжээ. Юу гэвэл би гэдэг чинь хөгжил дэвшлээс хоцрогдсон өмбүү тул блогийн «санаа хулгайлах» «алдах» гэхчилэн юм байдгийг мэддэггүй байж. Монголд блог уншигчдын бүхэл бүтэн арми бий болж, тэд өдөр шөнөгүй блог шагайж заримдаа блогоос авсан санаагаараа өөрөө юм бичиж энд тэндхийн сонин хэвлэлд нийтлүүлдэг болсон гэнэ. Шүлэг зохиолын хувьд бол бүр ярих юмгүй аймаар болсон гэлцэх юм. Нэрд гарсан нь нэрд гараагүй нэгнийхээ шүлгийг блогоос нь «дэлсээд» жаахан засаж бичээд өөрийн болгоод сонинд хэвлүүлээд дараа нь ном болгоод гаргадаг гэсэн байх юм. Арай худлаа байлгүй гэж бодтол үнэний ортой гээд байх юм. Тэгээд сайн санаат найзын маань надад өгч буй зөвлөгөө бол шинэ бичсэн юмнуудаа шууд блог дээрээ тавьж санааг нь алдаж болохгүй шүү гэж…
Одоо би яана?
Уг нь блогоо хоёр долоо хоног тутам шинэчилж байя гэж бодсон ингээд өнгөрөв өө хөөрхий… Мундаг блогчин зохиолчдын блогоор шагайсан чинь тэд нар чинь шинэ бичсэн юмаа блог дээрээ тавьдаггүй ном энэ тэр болгоод дараа нь тавьдаг. Тэгээд блогоо танилцуулага болгож ашигладаг гэжийна ш дээ.
Бичсэн зохиолын санаагаа алдмааргүй байгаа юм чинь юм блог дээрээ тавихаа больдог юм бил үү? Арай орчуулгыг маань шаагаад орчуулагчаар нь өөрийнхөө нэрийг тавьчих зэрлэг гар олдох юм биш байгаа…Уг нь Р.Акутагавагийн «Ширэнгэнд» гэдэг туурийг хөрвүүлснээ тавья гэж санаж байсан юмсан.
Одоо би яана?
Би чинь шинэков блогчин болохоор энд тэндээс орж ирсэн хүмүүсийг тоолдог тоолуур яаж тавьдгийг мэдэх юм алга. Тэр байтугай ангилал хийж юм хумаа яаж folder-т хадгалдагийг ч ойлгохгүй мунгинаж байна.
Одоо би яана?
Мэддэг чаддаг хүн зөвлөвөл туйлын баярлана. Яахыг минь хэлээд өгөх хүн байна уу? Блогоо больдог ч юм бил үү?
6 comments:
Ah huu
Shaalaa shaalaa geed haa holdohov dee. Neg shaana. Hoyor shaana. Gurav dahi deeree nuguuh ni guljiina biz dee.
Herev tani shig humuus shin sergeg zuils, ters ers sanaagaa bidentei huvaaltsahghui bol iheehen garz shuu.
Humuus bugdeeree blog unshij baihad ter huglai mulgai bol gai bna aa.
90-eed ond hevluulsen japanesuudiin noveluudiig tsuvuulj tavibal sain bna. Odoo mongold ter nom chin nudnii gem shuu dee.
RECENT COMMENT-iin sambaraa shirten huleeseer l suugaa shuu.
Amjilt huseye.
za yun ch hugiin yumand sanaa zovdog yum. tom baitsgaa l daa.
тоолуур яаж тавьдагийг мэдэх хүн байвал хэлж туслаач...
та хаанаас хэдэн цагт яг хэн орж ирээд, ямар ямар үйлдэл хийж, яг ямар бичлэг уншаад хэдэн цагт гарсан бэ гэх зэрэг нарийн мэдээлэл авахыг хүссэн бол тоолуур хэрэггүй ээ. feedjet тавьчих. http://feedjit.com/hpt/botw/ энэ хаягаар ороод, өнгө хэмжээг нь сонгоод, бусад юмыг нь бол уншаад л тохируулчихна биз. блог дээрээ тавихдаа харин тохируулсаны чинь дараа гарч ирэх HTML-ийг хуулж авчихаад, Design хэсэгрүүгээ ороод, Add a gadget - ийн дотрох HTML javascript гэсэн цонхыг сонгоод, гарч ирсэн цонхонд нь хуулж ирсэн кодоо хуулаад, title дээр нь нэр өгөөд save хийгээд л болоо.
Blog-ийг чинь ойр ойрхон эргэдэг болоод байгаа шүү, ядаж орчуулгуудаа тавьж байвал уншдаг хүмүүст тааламжтай л байна. Хаа нэг газар орчуулагчийн нь нэрийг нь өөрчлөөд гаргасан ч хол явахгүй ээ, манай уншигчид тэр зэргийг мэдэхтэйгээ болсон. Тоолуурын хувьд Google Analytics-т бүртгүүлээд, нэг хэдэн мөр код өгөхөөр нь блогынхоо дизайн дотор нэмчихэд л болношд.
Post a Comment