Би яруу найргийн үнэн хорхойтон бус. Сайхан шүлэг унших дуртай. Тэгээд л тэр... Энэ шүлгийг аугаа Сергей Есенин 1925 оны 12-р сарын 28-нд Санкт Петербург хотын "Англетер" хэмээх зочид буудлын нэгэн өрөөнд өөрийн цусаар бичиж үлдээсэн юм. Тэр өдөр яруу найрагч орчлонгоос үүрд явсан билээ... Энэ шүлгийг би монголчлох гэж оролдсон... Их хэцүү юм билээ, Бас олон найрагчдын монголчилсон хувилбарыг сонсож байсан. Үнэнийг хэлэхэд би энэ шүлгээс болоод нэг ч шүлэг орчуулахгүй гэж шийдсэн юм. Миний анхны бөгөөд эцсийн шүлгийн орчуулага... тун тааруухан...ичмээр... гэхдээ яахав нийтэлчихье...алдаа минь ч гэсэн минийх юм чинь.