"Цэвэрхэн саруулхан газар" нэртэй гадаадын шилдэг өгүүллэгийн түүвэр хэвлүүлэв. Энэхүү түүвэр маань миний өмнө хэвлүүлж байсан орчуулгын номнуудаас хавьгүй зөөлөн, уран сайхан ихтэй өгүүллэгийн түүвэр юм. Энэ номонд суут Акүтагава, Хэмингуэй төдийгүй Эдуард Лимонов, Умбэрто Эко, Рэй Брэдбэри гэхчилэн ХХ зууны нэртэй зохиолчдын 15 орчим жижиг өгүүллэгүүд багтсан болно. Орчин үеийн утга зохиолд хамгийн адармаатай төрөл зүйл гэж үзэгдэж буй өгүүллэгийн төрөл зүйлийн жинхэнэ уран инжаануудын урласан нэн сонирхолтой бүтээлүүдийг та энэхүү номноом таашаан уншина гэдэгт би эргэлзэхгүй байна. Энэ дашрамд бурахад энэ намрын номын баяр сайхан болж өнгөрсөн бөгөөд ном маань номын баярын үеэр анхныхаа уншигчидтай учирсан. Харамсалтай нь нөхцөл байдлаас болоод энэ ном номын дэлгүүрүүдээр зарагдах боломжгүй болоод байгааг дуулгая.
Sep 24, 2016
Mar 21, 2016
Хагас жилийн өмнө эмхэтгэж орчуулж бэлэн болгосон ном маань санаатай санамсаргүй олон шалтаг шалтгаанаас болж саатаж удсаар өнөөдөр л нэг юм хэвлэгдэн гарч байх шиг байна. Эдогава Рампогийн бүрэн түүврийг монгол хэлээр хэвлүүлчих хүсэл маань бол өнө эртнийх байлаа. Юутай болов японы цуут адал зохиолчийн том жижиг 12 зохиол багтсан "Хүн сандал" түүвэр хэвлэгдлээ. Юуны түрүүнд энэхүү номыг хэвлэхэд мөнгө санхүү, сэтгэл санаа, итгэл зүтгэлийн нэн бодит тусламжууд үзүүлсэн Зулаа, Нямаа, Эрка, Тэнгэр нартаа гүнээ баярлаж талархаж байгаагаа хэлье. Та бүхний тус дэмээр бүтсэн энэ номыг олон хүн уншин таашаах болно гэдэгт эргэлзэх хэрэггүй болов уу. Та бүхэндээ баярласнаа дахин илэрхийлж аз жаргал хүсье.
Ном маань тун удахгүй номын дэлгүүрүүдээр зарагдаж эхлэнэ.
Subscribe to:
Posts (Atom)