Apr 1, 2014

Хошигнолууд

Вольтероос
-Танд вангийн тухай зохиол бичх бодол алга уу? гэж лавласанд гүн ухаантан сандран
-Үгүй шүү. Яалаа гэж тэгж вангаас авдаг тэтгэвэрээсээ хагацах билээ? хэмээн сандран хариулжээ. 
***
Нэрт зохиолч Гюнтэр Грасс зоогийн газарт ороод нүдний шилээ мартсан байсан тул хоол зөөгчөөс хоолны цэсийг уншиж өгөхийг хүсчээ. Гэтэл хоол зөөгч өвгөн зохиолч уруу өрөвдөнгүй харснаа тонгойж
-Би ч бас бичиг үсэг мэдэхгүй, ноёнтоон. Та зүгээр л ямархуу хоолонд дуртайгаа хэлчих гэжээ.
***
-Энэ жил Утга дохиолын дээд сургуульд орж суралцсан арван таван оюутнаас хамгийн адгийнх нь чи байна. Ямар ч авьяас чадваргүй.
-Үүнээс хоёр дахин муу юм болж болох байсан. Харин ч би азтай нэг жилийн хойно төрчихөж...
-Юу?
-Манай өмнөх элсэлт 32 оюутантай л даа...
***
Абсурд жүжгийн зохиолч өөрийн шинэ жүжгийн тухай театрын найруулагчид тайлбарлан ярьж байна.
-Миний энэ жүжиг жинхэнэ абсурд орчин үеийн жүжиг тул тайз засал, чимэглэл хэрэггүй. Нэгдүгээр үзэгдэлд жүжигчин тайзны баруун талд зогсож байх бөгөөд үзэгчид түүнийг гуанзанд байна гэж бодно. Хоёрдугаар үзэгдэлд жүжигчин маань тайзны зүүн талд зогсож байх бөгөөд үзэгчид түүнийг гэртээ байна гэж ойлгох ёстой... 
- Харин гуравдугаар үзэгдэлд бид гурав танхимд үзэгчид байгаа гэж төсөөлөх ёстой юм байна...