Mar 10, 2014

www.ubboys.blogspot.com-оос copy/past хийж болохыг болиулав. Бодоод байсан дургүй хүрлээ. Хичнээн ч этгээд хулгай хийж, би ч бас өршөөж суухав. Нэг залууд нэг удаа нэг жижиг зохиол авч нийтлэх зөвшөөрөл олгочихсон чинь одоо бүр дуртай үедээ дуртайгаа хулгайлж байдаг боллоо. Эхлээд өөрийгөө залуу яваагүй биш гэж тайвшруулдаг байснаа сүүлдээ хулгай хийлгэхээс дургүй хүрдэг юм байна. Цааш нь үнэгүй тарааж, сурлага боловсролдоо ашиглаж, бусдын мэдлэгт нэмэр болж байвал хэлэх юм алга. Харин миний тархины бүтээлийг хэвлэж зарж ашиг олчихоод өөр нэг этгээд бүр шагналын мөнгө өгөх нь бүү хэл сонин хэвлэлд нийтэлж өгч байгаа нь чамд их юм биш үү ухааны юм өөдөөс донгосдог байна шүү. Чухамдаа иймэрхүү үйлдэл блог маань идэвхтэй ажиллахгүй байгаагийн нэг шалтгаан юм. Олон этгээд миний блогийг их Сургуулийн уран зохиолын хичээл дээр урдаа барьсан гэнэлээ... Дашрамд хэлэхэд блогоос чинь хулгай хийлгэхийг болиулмаар байгаа бол надад хэлээрэй л дээ. Зааж өгөмз