Тээнэгэлзэн сандарсан үедээ
Тэвчээрээ бартал
Тэнгэрийг ширтэхэд
Нулимс бүрхсэн ганц том нүдНамайг харж байдагсан.
Нэг л мэдэхэд
Дэргэдээс үхэл аавыг минь хулгайлсанДээрээс одоо хоёр нүд ширтэх болсон…
***
Та минь
Элж хуучирсан амьдралаас эрт явчихлаа…
Зулзаган модны навч шиг богинохон настайгаа мэдсээр байж дээ.
Зуу наслах юм шиг юундаа би санаав дээ…
Замын буудал шиг амьдралаас уйдахын зовлонтой ч
Хэлсэн үгийг тань санан санан
Тэнгэрийн настай шүлгээр хөшөө босгоно оо, хүү чинь
Эх орон
Газар дэлхий хэсүүл эрийн хөх цув шиг
Эх орон
Газар дэлхий хэсүүл эрийн хөх цув шиг
Хэдэн цагаан толботой.
Тэдэн дундаас хумсны толио шиг
Төдөн см-ийн жаахан толбыг
Тэнгисийн хөөс шиг бүү сарниг гэж
Тэнгэр бурханд зөндөө мөргөдөг.
***
Энэ зүгийн юм бүхэн эрээ цээргүй
Бурхан шүтээнгүй
Амраг бүсгүй минь тэнд очоод
Барьж ирсэн дэвүүр шигээ
Алаг эрээн өнгөнөөс цаашгүй
Амьтан болчихсоон…
***
Энд, амьдралаас залхахаараа би нүдээ аньдаг.
Тэнд, харанхуй хонгилд ус дуслах сонсогдоно.
Гэрлийн утас агаарт хөвнө.
Алгуур нүдээ нээхэд
Амьдрал цоо шинэ санагдана.
1997 он
1997 он