Sep 25, 2013
Франц шүлгүүд
Блез Сандрар
Наран жаргах
Бүхий л хүн наран жаргах тухай ярьдаг
Бүхий л аялагч тэр нутгийн наран жаргах тухай нэгэн дуугаар ярьдаг аа.
Хорвоод, зөвхөн наран жаргах тухай өгүүлсэн олон ном бий.
Халуун орны наран жаргах нь
Хамгийн яруухан өнгө тансаг байдаг ч
Харин би наран ургахад илүү дуртай.
Үүрийн туяа
Үүнийг би нэг удаа ч алдаж байгаагүй
Нүцгэн
Jun 18, 2013
Б.Явуухулан
Мөнгөн хазаарын чимээ
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ.
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.
Д.Нямаа
Шөнийн талд адуу янцгаана
Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна.
Алс замын алжаал тайлж
Аяны хүн талдаа хононо.
Гүн харанхуйд тэнгэрийн заадас
Гүүн зэл шиг сунайн цайрна.
Амгалан талын аяс хөндөж
Алдуурсан унага шиг од харвана.
Оддын дундаас ижлээ үзсэн шиг
Шөнийн талд адуу янцгаана.
Жич: Өөрийнхөөрөө хасчихлаа.
Apr 8, 2013
Яах вэ?
Би ч ном хэвлүүлж хашрахгүй хүн бололтой. Өөрийнхөө мөнгөөр хэвлүүлээд л "шатаад" байх нь тэр. Түрүүчийн хэвлүүлсэн номуудын борлуулалт тааруухан. Элдэв сурталчилгаа хийж чадахгүй байгаа учир зарагдах нь тааруухан. Гурван зуун хувь хэвлэгдсэн "Харь гаригийн өгүүлэгүүд" гэдэг уран сэтгэмжит өгүүлэгийн түүвэр хоёр жилийн дотор 175 ширхэг зарагдсан нь дэндүү... Үнэндээ энэ ном өөрийн өртгөө ч нөхөөгүй байна. Ядаж өөрийн өртгөө нөхөөсэй гэж залбирах юм. Тэгсэн хирнээ хашрахгүй дахиад ном гаргах гээд бэлдээд сууж байдаг над шиг тэнэг байвал сэтгэгдлээ үлдээгээрэй. Мань урам ороод энэ номыг хэвлүүлчихэж юун магад. Триллер өгүүллэгийн орчуулгын түүвэр ирэх 9-р сард хэвлэгдэж магадгүй. "Танд чин үнэнч алуурчин" гэсэн урьдчилсан нэртэй энэ түүврийг хэвлүүлэх эсэхийг олон түмнээс асуухгүй бол болохгүй байна. Энэ түүвэрт орох зохиолууд
Эдогава Рампо
- Зурагтай аянчин
- Нурам
Роберт Блох
- Танд чин үнэнч алуурчин
- Нуурын эрэгт
- Тавилан
Жером Барри
- Цуглуулагч
Дональд Уэст
- Зөвхөн надтай хамт
Артур Уильяамс
-Алуурчин
Ричард Матесон
- Товчлуур
Стивен Кинг
- Буг
Роальд Даль
-Мөрий
Ийн асууж байгаа шалтгаан нь борлуулалт юм. Хэрэв дэмжиж байвал сэтгэгдлээ үлдээж бодсоноо хэлнэ үү. Бас өөр ямар өгүүллэгүүд нэмж болох эсэх талаархи санал, мөн энд орсон зохиолуудаас таалагдахгүйгээ хасуулах санал ч байж болох юм. Гол нь уншигчдын саналаар ном хэвлээд үзвэл яах бол? Ном уншихад ямар сайхан байдгыг ном уншдаг хүн л сайн мэднэ. Харин хэвлүүлэхэд ямар яршигтай, гайтай байдгыг хэвлүүлдэг хүн л мэдэх ажгуу, Монголд.
Apr 1, 2013
Хошигнолууд
Хэмингуэй гэртээ ирсэн найз нөхдөө харан
- Манайд зочин ирэх бүрт би их баярлах юм гэв.
- Яагаад?
-Манай эхнэр зочин ирэх болгонд хамгийн үнэтэй цайны хэрэгсэл, аяга шаазангаа гаргадаг юм. Тэгээд сүүлд нь өөр угаадаг юм л даа…
***
Египетийн хаан Полету грекийн нэрт эрдэмтэн, эмгэнэлт жүжгийн зохиолч Эврипидийг дуудан уулзаад
-Геометрийг сурах хялбар арга байна уу? гэж лавлажээ.
- Геометрийг сурах хааны арга зам гэж байдаггүй юм аа…
***
Францын нэгэн хэвлэлийн газрын үүдэнд өлгөөтэй байдаг зарлал.
“Эрхэм ноёнтоон! Таны зохиолыг хэвлэхээр хүлээж аваагүй ч гэсэн хаалгаа аяархан хааж байна уу?”
***
Нэг орой Марк Твэн алдарт төгөлдөр хуурчтай танилцжээ. Төгөлдөр хуурч зохиолчоос хөгжимд дуртай эсэхийг нь лавлав.
- Хачин дуртай. Төгөлдөр хуурт бүр дуртай. Миний амийг аварсан юм гэж Твэн хариулав.
- Яаж таны амийг аварсан юм бэ?
- Намайг хүүхэд ахуйд миний төрсөн хотод үер болсон юм. Усны түвшин нэгдүгээр давхрыг авахад аав маань зөөлөн сандалд суугаад аврагдах хүртлээ хөвсөн юм.
- Та яасан бэ?
- Би төгөлдөр хууран дээр суугаад л аавыг дагаад хөвсөн…
Feb 24, 2013
З.Эрдэнэбат Боол
Тэр цагаас хойш хичнээн жил өнгөрөв дөө. Би хотын нэгэн буудлын газар байсан шиг санагдана. Аажим удаан тунарах хөх манан цонхоор харагдаж байсан. Би түрүүлж сэрсэн, дараа нь чи сэрсэн. Аяны замд алжаасан томчууд буудлын урт өндөр сандал дээр хурхирцгааж байсан. Сандлаас сэмхэн буугаад чи над уруу торомгор хар нүдээрээ хөлөөс толгойг минь хүртэл ажин зогсоход танихгүй жаахан охин чамайг би бас л удаан харсан байх…
Чи над уруу дөхөж ирээд
-Чи хэдэн настай вэ? гэхэд би «зургаа» гэж хариулав. Тэгэхд чи нэг гарын таван хуруу, нөгөө гарын нэг хуруугаа гозойлгон
- Би ийм настай гэж байсан санагдана.
- Чамайг хэн гэдэг вэ?
- Алтанзул…
Энэ бүхэн яагаад өдий олон жилийн дараа миний ой тойнд орж ирдэг билээ?
Бид томчуудаас оргож гудамжинд гарав. Цардмал зам дээр олон машинууд эгнэн зогссон нь бас л дуг нойрондоо байгаа шиг ажээ. Цардмал зам хөлөрч гялалзсан гялалзсан цэнхэр туяатай бөнжгөр дуслуудтай болжээ. Чи тэгэхэд тоодон цэнхэр тэрлэгтэй байсан байх аа…
Чи талбайд тарьсан гоёмсог цэцгүүдэд дөхөж очоод
- Энэ ямар хөөрхөн цэцгүүд вэ? Эд нар бас л унтаж байгаа даа гэж билээ. Намайг тэр цэцгүүд үрүү очтход үнэхээр унтаж байгаа юм шиг дэлбээ нь хумиастай үл мэдэг ганхаж байв…
Одоо би алсын алсад далай тэнгисийг гатлан явах гэж байна. Намайг ийнхүү явах гэж байхад ой ухааны минь хаана нь ч юм байсан дуртгал надаас салж өгөх шинж алга.
Булбарайхан цагаан гар, тормолзсон бор нүд, дэрэвгэр цэнхэр тэрлэгтэй хэвлүүхэн охин… Энэ бүхэн ямар учиртай юм бол? Яагаад миний нүдэнд ингэж тод харагдаж, сэтгэлийн гүнд эмзэглүүлэнэ вэ? Чамд муу юм тохиолдоо юу?
Dec 14, 2012
Nov 12, 2012
М.Ю.Лермонтов Банди
Өмнөтгөл. Миний эрхэм анд зураач хайчилбарч С.Төрбурам оросын алтан үеийн гайхамшигт найрагчдын нэг Михайл Юрьевич Лермонтовын шүлэг найраглалуудыг орчуулдаг юм. Олон нийтэд биш өөртөө зориулж. Уран зохиолыг тэгж ингэж хэрэглэнэ гэсэн жор үгүй. Зуун наян жилийн өмнөх оросын яруу найрагчийн бүтээлийг тархиа ширгээн, сэтгэлийн үлэмж цэнгэл эдлэн өөртөө орчуулж суугаа нь уран зохиолыг хэрэглэж байгаа байгаа түүний арга барил нь юм болов уу гэж би санадаг. Доор нийтэлж буй "Мцыри" буюу "Банди" хэмээх найраглал нь нэгэнтээ монгол хэлээр хөрвүүлэгдэн гарсан буй. Чухам он хийгээд орчуулагчийг санахгүй байна. Гэхдээ эдүгээ уншигч танаа толилуулж буй энэ хувилбар бол С.Төрбурамын өөртөө зориулж орчуулсан хувилбар нь юм. Хэвлэн нийтлэх, бусдад түгээх, ашиг олох зорилгогүй өөртөө л зориулж орчуулсан орчуулага юм. Үнэндээ хэвлүүлэн нийтлэх санаа зорилгогүй байсныг нь миний бие ятгаж байгаад блог дээрээ тавиулж дөнгөв. Энэ дашрамд С.Төрбурам өөрийнх нь орчуулгыг хичээнгүйлэн шүүж, үнэт цаг заваа харамгүй гарзадсан орос орчуулгын редактор Ш.Наранчимэг, монгол орчуулгын редактор Я.Баатар нарт чин сэтгэлээсээ ихэд талархан баярлаж байгаагаа дамжуулахыг хүссэн билээ.
М.Ю.Лермонтов
Банди
Балыг нэгэнт амталсан
болоxоор, одоо би үxье.
Xаадын ном
I
1
Нилээд
xэдэн жилийн өмнө
Аxан дүүс тэврэлдсэн мэт Арагва Кура xоёр голын Нүргэлэн цутгаx бэлчирт оршиx Нам гүмxэн xийдээр орсон билээ.
Xолын аянчны нүдэнд тороx
Xуучин сүмийн нурсан барилга Xэмxэрч xоцорсон туурь xүрдэг Xэцийн жим зурайсан xэвээрээ ч Бурxан таxил үнэр ч үгүй арилж Бүрэнxий болтол цувардаг сүсэгтний Бүгдийг даатгадаг сүслэл xэдийнэ тасарчээ.
Үxэлд гологдoж, xүмүүст
мартагдсaн
Балгасын саxиул амьтай төдий
Өвгөн
буурал лам л өнөөx янзаapaa
Булшны
самбарын тоосыг үргээxэд,
Бүдэг бадаг бичээс нь дурайж
Алдар суугаа дуурсгасан үеийг
төдийгүй
Арчаагаа алдан сэнтийнээсээ бууж Xэн хэмээх хаан хэдэн онд
Xотол олноо Орост гардуулсныг ч гэрчилнэ.
Тэр цагаас
xойш дайснаас айx аюулгүй
Тангарагт андын жадны xүчинд Модот цэцэрлэгийнxээ сүүдэр дор Мөнxийн xутгийг олоx шиг Гүржид амар амгалан болжээ! |
Oct 4, 2012
Дургүйцэх юм алга
Миний анхны өгүүлэгийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Бичигдсэн цаг хугацааны хувьд хуучин авч төлөв нь шинэ болов уу гэж санаж байна. Товчхондоо "... шинэ юм биш гэхдээ хуучин байхыг үл хүснэ".
Хэзээ нэгэн цагт
өөрийн бүтээлүүдээр түүвэр ном хэвлүүлнэ гэж сэтгэлийнхээ гүнд удаан бодсон ч
ийн хэвлүүлнэ гэж бодож байгаагүйгээ хэлэх учиртай юм болов уу. Уран зохиолыг
хувийн хэрэг гэдэгт би гүнээ итгэдэг. Бичиж туурвиж буй уран бүтээлч ч, уншиж
таашааж буй та ч аливаа өгүүлэг, туурь, тууж, романуудаас зөвхөн өөрийгөө л
эрэн бэдрэх мэт надад санагдах амуй. Эсвэл миний өгүүлэг тууриуд таны урьд
зүүдэлж байгаагүйг сануулж, сэрж байгаагүйг мэдрүүлсэн байж магад. Цаашилбал
дахин унших хүслийг тань өдөөж тархийг чинь талхиж, хатгаж, түлхсэн ч байж
магад. Гэхдээ энэ бол эдгээр зохиолуудын зөвхөн танд л хүрч буй байдал юм. Танд
ингэж хүрээгүй бол одоо яая гэхэв. Ер нь ингэж хүрэх албатай биш, бүгдэд ингэж
үйлчилнэ гэж байхгүй. Тэр бүү хэл уншигч бүрт ингэж хүрэхгүй байваас би ихэд
хөхин баясах болно. Учир нь чухам тэр л “хүн бүхэн адилгүй хүлэг бүхэн
жороогүй” гэдэг миний ардын цэцэн үгийн / магадгүй хүн төрөлхтний үнэ цэнэ-ийн/
баталгаа болох буюу. Өөрөөр хэлбэл миний
зохиолууд юуны түрүүнд танд зориулагдаагүй юм, гэхдээ таныг уншиж таашаахад
надад дургүйцэх юм алга аа...
Д.Дашмөнх
Sep 25, 2012
Түр зуур
Би блогоо мартаагүй. Өөрийн бүтээлүүдээр ном гаргах санаатай оролдоод, бас бус амьдралын шуурганд дарлуулаад тун зав муутай байгаагаас энэ сард блогтоо нэг ч бичлэг оруулж амжсангүй, бас амжихгүй. Ирэх сард миний "Хуучин хүүхэлдэйнүүд" нэртэй хүүрнэл зохиолын түүвэр хэвлэгдэж гарах болно. Тэгэхээр л...
Aug 28, 2012
П.Батхуяг Шүлгүүд
Тээнэгэлзэн сандарсан үедээ
Тэвчээрээ бартал
Тэнгэрийг ширтэхэд
Нулимс бүрхсэн ганц том нүдНамайг харж байдагсан.
Нэг л мэдэхэд
Дэргэдээс үхэл аавыг минь хулгайлсанДээрээс одоо хоёр нүд ширтэх болсон…
***
Та минь
Элж хуучирсан амьдралаас эрт явчихлаа…
Зулзаган модны навч шиг богинохон настайгаа мэдсээр байж дээ.
Зуу наслах юм шиг юундаа би санаав дээ…
Замын буудал шиг амьдралаас уйдахын зовлонтой ч
Хэлсэн үгийг тань санан санан
Тэнгэрийн настай шүлгээр хөшөө босгоно оо, хүү чинь
Эх орон
Газар дэлхий хэсүүл эрийн хөх цув шиг
Эх орон
Газар дэлхий хэсүүл эрийн хөх цув шиг
Хэдэн цагаан толботой.
Тэдэн дундаас хумсны толио шиг
Төдөн см-ийн жаахан толбыг
Тэнгисийн хөөс шиг бүү сарниг гэж
Тэнгэр бурханд зөндөө мөргөдөг.
***
Энэ зүгийн юм бүхэн эрээ цээргүй
Бурхан шүтээнгүй
Амраг бүсгүй минь тэнд очоод
Барьж ирсэн дэвүүр шигээ
Алаг эрээн өнгөнөөс цаашгүй
Амьтан болчихсоон…
***
Энд, амьдралаас залхахаараа би нүдээ аньдаг.
Тэнд, харанхуй хонгилд ус дуслах сонсогдоно.
Гэрлийн утас агаарт хөвнө.
Алгуур нүдээ нээхэд
Амьдрал цоо шинэ санагдана.
1997 он
1997 он
Subscribe to:
Posts (Atom)
