Яагаад ч юм, энэ орчлонгийн хамгийн том хотын төв гудамж явсаар байгаад Awful-6 гудамжинд хүрдэг. Гудамжны төгсгөлд буюу энэ орчлонгийн хамгийн том хотын захад нэгэн саарал байшин байдаг. Энэ байшин одоо эзгүй. Харин урьд нь энэ орчлонгийн хамгийн том зураач энд бурхан болсон юм гэнэлээ. Тэр зураач үхсэнээсээ хойш яг арав хоног саарал байшингийнхаа гол өрөөнд хамгийн сүүлчийнхээ уран бүтээлийг ширтэж суусан юм байх аа. Тэр зургаа зурж зурж дууссанаас хойш уг суудлаасаа огт босоогүй бөгөөд энэ үед тэр орчлонгийн хамгийн эрүүл хүн байлаа. Түүнийг Странгер гэдэг байсныг хожим хотын хэвлэлд бичсэн байсан. Хамгийн сүүлийнх нь зургийг ч бас хавсаргасан байсан санагдана. Метр, метр хагасын хэртэй зотонг нэлд нь бүдэг бараан өнгөөр сааралтуулж орхисон тэр гайхамшигт зургийг нэгэн урлаг судлаач хожим «Awful death» гэж нэрлэсэн байсан.
Nov 19, 2011
Nov 7, 2011
Г.Батнасан НАМАГ
Цаг хэмээгч өгөр гуйлгачинд насаа хишиглэсээр би нэгэнт хориод жилийн амьдралаа орхижээ. Одоо бодоход миний гэрэл гэгээ нь бадран галзуурсан эрх танхи тэр л очир эрдэнийн гэхээс аргагүй үе. Тийн бодоход гуйлгачин Цагт юу ч өгмөөргүй. Гэвч өөрийн өглөгч сэтгэл, түүний башир аргыг яах ч аргагүй. Ийнхүү цаашилсаар төдийлөн үл хүсмээр тэр он жилүүд үрүү очно. Чухамдаа хүсмээргүй учраас л наснуудынхаа цаад уруу шидчихсэн тэр үе рүү. За энэ бодлоо түр орхин цааш явъя. Аав ээж маань ч
-Хурдал аа шигдчихнэ шүү гэнэ. Нээрээ ч хөлийг минь сорон хөхөж жаахан л удвал хөдлөх ч аргагүй болох нь ээ. Бид хийгээд бидний адил хүмүүс мөн амьтад энэ намганд амьдардаг. Энэ хөл тушсан өмхий ногоон намганд зөвхөн хөлөө зөөхийн төлөө л бүх хүчээ шавхан, өчүүхэн төдий л амсхийж ялимгүй удвал … Хаа нэгтээ шигдэн хөдөлж чадахгүй болсныг хэн нэгэн татавч эс дийлэн шигдчихээсээ айн цааш одоход дараах нь өнөөх дээр гарч зогсон амсхийгээд цааш явна. Харин шигдмэл улам шигдэнэ. Бүү хар Битгий эрэгцүүл гуйя Энэ бол аймшиг. Би, бид атаархдаг. Намаг дотуур чөлөөтэй сэлэгч намгийн гэгдэх амьтдад. Тэд чив чимээгүй дөхөн ирж, нэг л мэдэхэд хошуугаа шигтгэн, цусыг минь, цусыг нь сорно. Хамгийн их атаархуулдаг нь мэлхий. Тэр хүссэн цагтаа ил гарч хөвөн дэвхэрч, хүссэн цагтаа шумбан орно. Гэвч түүнийг урт хөлтэй шувуу ирж иднэ. Тэд нэгэн цагт бас л хүн байгаад өдгөө ийн сэлэгч, шумбагч, нисэгчид болсон бизээ гэж бодном.
Одод дүүрэн ярайгаад, сар мэлтийн гарчээ. Хүн болгон сарны зүг баясгалантайгаар харж
- Гэрэлт бурхан минь чи л энэ өмхий тамыг ширгээж хайрла хэмээн мөргөцгөөнө.
- Нээрээ хатаагаасай гэж би ч бас залбирна.
Аав минь хэзээ ч юм бэ нар гээчийг үзсэн гэж ярьдаг юм. Харин аавын дээр нь авиран байж нар харсан мод одоо хаана буйг би үл мэднэ. Хачин гэгээтэй болох үеэр өтгөн цагаан манан хөшиглөж дээрээ байтугай өмнөө байгааг ч харах аргагүй болно. Тэгээд намгаас улам бүр ханхлах өмхий үнэрт толгой эргэн шал согтож, дэндүү мангуу болж орхино. Бие маань дагжин чичрэхэд л сая сийрэн харагдах од дүүрэн ярайж сар мэлтийтэл мандсан байна. Энд тэнд солиорон байхдаа шигдэгсэд овойн, сарвайн харагдаж, зарим нь таг дуугүй, огт чимээгүй, зарим нь орилон гаслан… Харин бид мөргөлөө эхэлнэ. Гэрэлт бурхан минь чи л…
1994 он
1994 он
Nov 1, 2011
П.Батхуяг
Чи минь данх мөн
Бие чинь данхны хэлбэртэй адил
Гоо сайхан
Парисын өргөн чөлөө
Баянхошууны гудамж
Шарилын газар
Хуримын ордон гэхчилэн
Чамайг дурсагчдын цуваа
Улаан талбайд Майн нэгнийг тэмдэглэх мэт хөвөрч
Их дэлгүүрийн лангуун дээр данх сураглагчид овооролдон
Чамайг магтан дуулна.
Чамд цай буцалж
Уур босно.
Уур нь би юм.
Би уур юм.
Хэд хувирах минь
Хэнд ч нууц.
Бие чинь данхны хэлбэр мэт
Гоо сайхан.
Ийм саруулхан шөнө
Эхнэртэйгээ
Их дэлгүүр ухмаар...

Oct 31, 2011
Г.Ням-Очир
Rest in Peace-III буюу Самбалхүндэвийн оронд талийгаачийн төрсөн өдрөөр хундаганд Gin дарс харшихад няцсан бадаг
Тийш ганганан одогч аяны шувууд
Тэнд ганцаар үлдсэн миний амрагт
Тэмүүлэл хүсэл мэт хавар цагийг бэлэглэхгүй.
Тачаангуй үнсэлт, тас тэврэлтийг санагдуулахгүй.
Газрын диваажин архины мухлаг ертөнцийн хязгаараас
Гиюүрэн зогсоход минь гэрэлтэж байдаг цонхыг би үзэхгүй.
Гараан савлаж тэргүүнээ гудайлган өнгөрөн одоход минь
Ганцхан мөчийн дараа ч чи намайг дурсах эрхгүй.
Тачаангуй үнсэлт, тас тэврэлтийг санагдуулахгүй.
Тэмүүлэл хүсэл мэт хавар цагийг бэлэглэхгүй.
Тэнд ганцаар үлдсэн миний амрагт
Тийш ганганан одогч аяны шувууд
1993 он
Д.Дашмөнх
Гүн харанхуй шөнө хотын гудамжнаа янаглангуй нэвсийж,
Гуйрамчин ноход хаа нэгтээ ярхийн хуцалдахад,
Банзан хашааны сүүдэр даган одод согтуу тэнэж,
Бас тэгээд "Улаанбаатарын үдэш намуухан..." хэмээн
Цээл хоолойгоор
Цуурайтуулан бархирна.
Банзан хашаан дахь бяцхан гэрт
Бяцхан лаа гагцаар сүүмэлзэхэд
Элэгдмэл ширээн дээрх хуучин радиогоор
"Guns'n roses" шиврээ бороо адил сэм анирлана.
Өөжин танил энэ "гэрт"
Хайямын шүлэг сүнсээ олмогц
Өндөр шүүгээний нүүрэнд оогоор наагдсан поп дуучин
/хувцсаа тайчиж/
Урин цагийг эрин довтолгогч сүүн гэрэлтийн доор
Үдшийн /.../ сонсож Жаконда шиг жуумалзана.
Будангуй хашаан дахь өвснүүд шивэр авир гэлцэж
Бямба улаан дарсыг амтлахгүйдээ атаархахад
Бурхны авралаар энэ шөнө дахиж ирэлгүй
Буг чөтгөртэй тэврэлдэн "Усны гудамж"-аар одно.
1993 он
Банзан хашаан дахь "Guns'n roses"

Oct 18, 2011
Г.Ням-Очир
Зүйргүй их шаналнам.
Зөрж өнгөрөх охидын тухай
Зөн билэг, дурлалын тухай
Зүүдлээд сэрэх цаг хугацаанд
Зүлэг ногоод ганднам. Гэвч зөвхөн
Нам гүмхэн миний нутагт нар жаргадаггүй
Нас барагсдын /хотын/ гудамжинд үймээнт шөнө дуусдаггүй.
Зүйргүй шаналнам,
Зүлэг ногоод ганднам.
Зүйл дуусаж орчлонгоос хагац...Тэр цагт Marry Christ mass
Би Sun Thunderbolt-2

Би Sun thunderbolt
Би наран дахь аянгын цохилт
Байлдаанч дайчин өвгөдийн цусыг
Бүжгийн талбай, гудамжинд
Бүтэлгүй дурлал, зодоон нүдээн,
Бүр цаашилбал саранд хуцаж,
Наранд цохилт өгч,
Нармайгаа нээлгэвч
Надаас өөр хэн ч "big boss" биш гэж боддог, сэтгэдэг, ухаардаг...
Би Sunthunderbolt
Би наран дахь аянгын цохилт...
Sunthunderbolt

Oct 8, 2011
"Үхлийн тууриуд дахин хэвлэгдлээ
Би блогоо тоосонд нь даруулахгүй гэж хичээдэг ч энэ удаа гар хүрэлгүй арай л удчих шиг. Гэхдээ хувийн хийгээд хувьсгалын шалтгаан байна. Жишээлбэл хоёр ном хэвлүүлэх гэж баахан мачиганав. Нэр нь"Үхлийн тууриуд", "Харь гаригийн өгүүллэгүүд".
Удтал хүлээлгэсэн номууд маань хэвлэгдэв. Урьд блог дээрээ өмнөтгөлийг нь нийтлээд орхисон уран сэтгэмжит өгүүлэгийн "Харь гаригийн өгүүллэгүүд" хэмээх түүвэр хэвлэгдлээ. АНУ-ын шилдэг уран сэтгэмжийн зохиолчдын найман өгүүлэг агуулсан энэ ном маань өсвөр насныханд, зөгнөл хүсэл мөрөөдөлдөө шатаж байгаа тэр насныханд илүү таалагдах болов уу гэж найдна. Гэхдээ сайтар бодоод ахул эсрэгээр ч юм шиг... Юу ч атугай уншигч та өөрийнхөөрөө шүүтүгэй.
Есөн жилийн өмнө хэвлүүлсэн Японы шилдэг зохиолчдын өгүүллэгийн түүвэр "Үхлийн тууриуд" хэмээх номоо нэмж засварлан дахин хэвлүүлэв.Энэ номонд арван нэгэн сгүүлэг бий. Сураг дуулбал ихээхэн ховордсон бас эрэлттэй гэлцэнэ. Харамсалтай нь элдэв бөөн шалтгаанаас болоод жаахан үнэтэй зарагдах нь байна. Гэвчиг уншихыг хүсэгчид бол тун шалихгүй үнэ гэж найдна. Сайн, сайхан зохиол унших нь юутай ч зүйрлэмгүй сэтгэлийн таашаал эдлүүлдэг билээ. Тэр таашаалыг уншигч та хүртэж чадвал миний сэтгэл ханах буюу.
Aug 11, 2011
Jul 7, 2011
Б.Ринчин Монгол хэл
Сод их билигт түмэн юүгээ бишрэн магтмуу би,
Сонсох бүр яруу баялгийг гайхан баяса/х/
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Чихнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс /.../ сайхан
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлмү,
Хурц авьяаст хөвгүүд дүү нар, халуун элгэн хотол
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмэн минь
Сэтгэл урмас бадран бахадму, үсэн буурал өтгөс би,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье /.../
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдлээ,
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмэн минь
Түлхэх бүр сэтгэл сэргэн магнайн үрчлээ тэнийнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чинь,
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь
Хөндийн цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэгч чадалт/ай/,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт /байг/
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд /минь/ итгүүлсэн
Уйтгарлан бодоход урам зоригийг мину сэргээсэн
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг /өргөсөн/
Чихнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билигт түмэн юүгээ бишрэн магтмуу би.

Subscribe to:
Posts (Atom)